Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга А.Хаянхярваа хөрөнгө орлогын мэдүүлгээ худлаа мэдлүүлсэн талаарх мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл тус газрын дарга Б.Мөнхбатын тушаалаар орлогч дарга нар болох Ш.Алтангэрэл, А.Хаянхярваа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Өмнө нь зөрчил гаргасан дээрх хоёр албан тушаалтанд гурван сарын хугацаагаар үндсэн цалинг 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан хэдий ч АТГ уг шийдвэр нь хуульд нийцээгүй бөгөөд шийтгэлийг бууруулсан байна гэж үзжээ. Иймээс нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд АТГ-аас хандсан байна. Энэ хүрээнд дээрх хоёр албан тушаалтанг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Сэтгэгдэл (4)