Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого түүхэндээ анх удаагаа 10 их наядыг давлаа. Батлагдсан төсөвтэй харьцуулбал нэгдсэн төсвийн орлого 25 хувиар нэмэгдлээ. Батлагдсан төсвийн санхүүжилт 2018 онд 92 хувьтай байсан. Улсын тэнцвэржүүлсэн орлого 9.2 их наяд төрөг байна. Тэнцвэржүүлсэн орлогод хоёр орлого орохгүй байгаа. Үүнд нэгдүгээрт, тогтворжилтын санд хуримтлагдаад буй 207 тэрбум төгрөг, Ирээдүй өв сангийн 620 тэрбум төгрөг. Харин үүнийг нэмж тооцвол 10 их наядыг авсан орлого бүрдсэн. Зардал 9.2 их наяд төгрөг. Тэнцвэржүүлсэн тэнцэл 12 тэрбум төгрөгийн ашигтай гарч байна. 2010 оноос хойш Монгол Улсын төсвийн тэнцэл, тэнцвэржүүлсэн тэнцэл анх удаагаа ашигтай гарч байна” гэдгийг онцоллоо.
Мөн тэрбээр энэ жил яагаад ийн ашигтай гарсан гэдгийг тайлбарлахдаа, “Нийтдээ төсвийн орлого хоёр их наяд төгрөгөөр давж биелэсэн. Үүнээс уул уурхайгаас давж орж ирж байгаа орлого 670 тэрбум төгрөг, бусад нэмэгдсэн орлого нэг их наяд 370 тэрбум төгрөг болсон. Зарим хүмүүсийн ярьдгаар нүүрсний экспорт нэмэгдсэн учраас орлого нэмэгдсэн гэсэн зүйл биш. Зөвхөн зэс, нүүрсний экспорт нэмэгдсэнтэй холбогдуулаад төсвийн орлого 670 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Харин бусад нь цэвэр эдийн засгийн идэвхжил явагдсантай холбоотойгоор эдийн засгийн өсөлттэй, хөрөнгө оруулалт нэмэгдсэн, аж ахуй нэгжүүдийн эдийн засагт түүний дотор Засгийн газрын явуулж буй бодлогод итгэсэн итгэл нэмэгдсэн учраас төсвийн орлого нэмэгдэж байгаа. Уул уурхайн орлого нэмэгдсэнтэй холбоотой нэмэгдэж орж ирж буй орлого 30 гаран хувьтай үлдсэн 70 хувь нь цэвэр эдийн засаг өссөнтэй холбоотой орсон орлого” гэдгийг учирлав.
Мөн “Ингээд аваад үзэхээр төсөв ашигтай гарахад голлон нөлөөлсөн нэг зүйл нь Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэнтэй холбоотой. Яагаад гэхээр Монгол Улсын эдийн засгийн бодлого зөв явагдаж байна уу, Монгол Улсын цэвэр үзүүлэлтүүд нь зөв байна уу, үндсэн үзүүлэлтийн харьцаа зөв байна уу, цаашдаа авах бодлого нь зөв байна уу гэдгийг үндэслэж байгаад ОУ-ын хөндлөнгийн байгууллагуудаас Монгол Улсад төсвийн үнэлгээ зээлжих зэрэглэл байдаг. Эндээс үзэх юм бол зээлжих зэрэглэлийн үнэлгээ өгдөг Moody’s, Fitch, Standrad Poor’s бүгдээрээ 2018 онд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлсэн нь манай улсад орж ирэх хөрөнгө оруулалт, манай улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн гадаад харилцаа нэмэгдэх, дотоод итгэл үнэмшил нэмэгдэхэд нөлөөлсөн” гэдгийг ч мөн онцолж байв.
Үүнээс гадна тэрбээр “Дараагийн төсвийг ашигтай гаргахад нөлөөлсөн зүйл нь төсвийн сахилга батыг улс орон даяар сахиж эхлүүлсэн. Та бүгдийн мэдэж буйгаар сүүлийн 10 орчим жил төсвийг дан тодотож ирсэн. Жилд 1-3 удаа тодотгож байсан. Төсвийг тодотгохоор нэгэнт төсөв тодотгох юм чинь тэр зардлыг гаргая гээд гаргаад байдаг байсан. Ингэснээр төрийн зардал нэмэгддэг. 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөвт тодотгол хийхгүй гэдгээ оны эхэнд хэлсэн. Тэр зарчмаа ч барьж ажилласан. Ингээд төсөв тодотгоогүй. Төсөв тодотгоогүй гэдгээ мэдэгдсэн цаашид ч тодотгол хийхгүй шүү гэдгийг мэдэгдэж байгаа. Эндээс төсвийнхөө орлогыг зөв тооцдог болж буйн ажиглагдаж байна. Улсын төсөв нь ч тэр орон нутгийн төсөв, эрүүл мэндийн даатал, нийгмийн даатгалын сангууд орлогоо зөв тооцож эхэлдэг болсон. Мөн гарах зардлаа зөв тавьдаг болсон” гэв.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (11)