Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг угтан Монголын үндсэний музейд нээсэн гэрэл зураг, архивын “Санан тунхаглах ирээдүй” үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжилнэ.
1924 оны улсын туг, 1925 оны БНМАУ-ын тамга, БНМАУ-ыг тунхагласны нэг жилийн ойд зориулан ЗОУ-аас дурсгасан цайны хэрэглэл, 1940 оны туг, 1945 оны далбаа, 1960 оны хатгамал сүлд, БНМАУ-ын Бага хурлын Тамгын газрын тамга, БНМАУ-ын АИХ-ын тамга, УИХ-д хэрэглэж байсан алх, дөш, 1992 оны Төрийн далбаа, Ж.Цэвээний “Улсын эрх” зохиол зэргийг Монголын үндэсний музейн сан хөмрөгөөс, 100 гаруй гэрэл зураг, баримт бичгийг Үндэсний архивын газраас үзэсгэлэнд дэлгэжээ. Монгол Улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлсэн Үндсэн хуулийн үзэл санааг иргэн бүрт таниулах нь үндэсний бахархал, “Санан тунхаглах ирээдүй” юм.