Ойрын өдрүүдэд манай орны нутаг дэвсгэрт өрөөсгөл хүр эрвээхэй ихээр орж ирж, иргэдийг айдаст автуулаад байгаа. Эдгээр эрвээхэй нь хүний биед шууд аюул учруулахгүй ч хэвлий хэсэгтээ маш их тоосонцортой амьтан тул харшил үүсгэх, нүдэнд тоосонцор нь орсон тохиолдолд сохлох хүртэл аюултай гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Сибирт гарсан түймрээс шалтгаалж манай улсад нүүдэллэн орж ирсэн гэгдэж буй Хүр эрвээхэйн талаарх 24 баримтыг хүргэж байна.
Иргэдийг айдаст автуулаад буй өрөөсгөл хүр эрвээхэйн хэвлий маш их тоосонцортой байдаг
Баримт 1. Энэхүү эрвээхэй нь хүр эрвээхэйн овгийн өрөөсгөл хүр эрвээхэй юм.
Баримт 2. Хүр эрвээхэй нүүдэл нь ойролцоогоор долоо хоног үргэлжилдэг аж. Жилийн энэ үед өрөөсгөл хүр нэртэй эрвээхий бие гүйцэж, нисч эхэлдэг гэнэ.
Баримт 3. Энэхүү эрвээхэйн нүүдлийг иргэд Сибирийн ой шатсантай холбоотой хэмээн үзэж байгаа бол мэргэжлийн хүмүүс харин үгүйсгэж байна. Өрөөсгөл хүр эрвээхэй манай нийт нутгийн ой хөвчид тархсан шавьж юм.
Баримт 4. Нийслэлд үзэгдэж буй эрвээхэйнүүд нь Сэлэнгэ, Төв, Улаанбаатар хотын ногоон бүс дэх ой хөвчөөс нисэн ирсэн байх магадлалтай гэдгийг албаныхан хэлж байгаа.
Баримт 5. Намрын улиралд авгалдайгаа шахдаг бөгөөд гэрэлтэй, дулаан газар хайн нүүдэллэж, хамгийн тохиромжтой газраа сонгодог байна.
Баримт 6. Ойрын өдрүүдэд ихээхэн халж байгаа, мөн хотын гэрэл эрвээхэйн нүүдэл нийслэлд орж ирэх шалтгаан болсон байна.
Баримт 7. Тухайн жилийн хуурайшилт, температур нь хүр эрвээхэйн бие гүйцэж гарч ирэх хугацаанд нь нөлөөлдөг байна. Энэ эрвээхэй нь авгалдайгаа шахахын тулд 150 км-ийн цаанаас ч нүүдэллэх тохиолдол байдаг аж.
Хүр эрвээхэй хэрхэн үрждэг вэ
Баримт 8. Өрөөсгөл хүр эрвээхэй уг нь хар модонд авгалдайгаа шахдаг ч хот сууриан газар нүүдэллэн ирсэн тохиолдолд гэрэл гэгээ ихтэй байшингийн хана, гэрийн туурганд гээд хаана ч авгайлдайгаа шахах магадлалтай.
Баримт 9. Намар гарсан авгалдай өвөлжиж, хавар бүрхүүлээсээ гардаг аж. Үүнийг хүрэнцэр гэж нэрлэдэг байна.
Баримт 10. Хүрэнцэр нь хаврын турш модоор хооллож, модыг маш ихээр сүйтгэдэг гэнэ. Гэхдээ хавраас намар хүртэл хооллоод бусад үед хооллодоггүй амьтан юм байна.
Баримт 11. Идэш тэжээлээ хангалттай хүртсэн хүрэнцэр зургаагаас долдугаар сарын үед хүүхэлдэй шатандаа орж, наймдугаар сард эрвээхэй болдог байна.
Баримт 12. Эрвээхэй нь эвцэлдэж, улмаар авгалдайгаа шахах тохиромжтой газар хайн нүүдэллэдэг байна.
Баримт 13. Авгалдайгаа шахсан эрвээхэй шууд үхдэг. Эрвээхийнүүд бүгд нэг өдөр бие гүйцээд гараад ирдэггүй учраас элбэгших үйл явц нь сар орчим үргэлжлэх магадлал өндөр.
Баримт 14. Өрөөсгөл хүр эрвээхийний хэвлий хэсэг нь үслэг байдаг. Өндөглөснийх нь дараа тэр үслэг хэсэг нь өндөгийг нь хучиж, нар, салхи, бороо уснаас хамгаалах хамгаалалт болж үлддэг. Тиймээс ч хүр эрвээхэйн авгалдай нь хүйтэнд маш тэсвэртэй байдаг байна.
Өрөөсгөл хүр эрвээхэйн эмэгчин нь эрэгчнээсээ харьцангуй том байдаг
Баримт 15. Өрөөсгөл хүр эрвээхэй нь байгаль дээр байдаг амьтан учир далавч болон бусад зүйлд нь хүрэхгүй бол хүнд онцын аюул учруулах нь ховор. Хаздаггүй.
Баримт 16. Харин хүрсэн тохиолдолд харшил тусах магадлал бөгөөд тоосонцор нь нүдэнд орвол сохрох хүртэл аюултай.
Баримт 17. Энэхүү эрвээхэй нь гэр болон албан тасалгаанд авгалдайгаа шахсан тохиолдолд шууд устгах шаардлагатай.
Баримт 18. Авгайлдайг устгахдаа бээлийтэй гар эсвэл төмөр, модоор авгалдайг хусч аваад шатаах хэрэгтэй.
Баримт 19. Мөн угаалгын нунтагтай усаар угаавал авгалдай амьсгалах чадваргүй болж үхдэг байна.
Баримт 20. Эрвээхэйнээс сэргийлэхийн тулд нүүдэллэх хугацаанд цонх, хаалгаа сайтар хаах нь чухал.
Баримт 21. Бие гүйцсэн эрвээхий юм иддэггүй хэд хоног нисээд үр төлөө үлдээгээд л үхчихдэг учраас бие гүйцсэн хойно нь устгах боломжгүй. Энэ чиглэлээр мэргэшиж судалгаа хийсэн эрдэмтэд эрвээхийний олшрох хугацааг тооцоолсон байдаг. Тэр тооцооллын дагуу өндөг, авгалдай байхад нь химийн хороор устгаж болно.
Баримт 22. Өрөөсгөл хүр эрвээхэйн эмэгчин нь эрэгчнээсээ харьцангуй том байдаг. Хамгийн том эрвээхэйн далавчны урт нь 4-5 см, биеийн урт нь 2-3.5 см байсан гэдгийг судлаачид онцолсон.
Баримт 23. Эрвээхэйний нүүдэл их үед ноосон материалтай хувцасаа шалгаж үзэх хэрэгтэй. Учир нь тэнд хүр эрвээхэй авгайлдайгаа шахсан байх магадлал өндөг байгдаг аж.
Баримт 24. Энэ онд манай орны 16 аймгийн 80 сумын ойн сангийн 680 мянган га талбайд хөнөөлт шавьж тархаж, 69 сумын 590 мянган га талбайд Сибирийн хүр, өрөөсгөл хүр, Якобсоны төөлүүрч, эгэл бийрэн сүүлт, бургасны хүр эрвээхэй зэрэг хөнөөлт шавьжийн голомт үүсээд байгааг “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-аас тогтоожээ.
24tsag.mn

Сэтгэгдэл (3)