Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе пүрэв гарагт 16-аас доош насны хүүхдэд зориулсан "олон нийтийн сүлжээг хориглох" хууль гаргана гэж энэ сарын эхээр мэдэгдсэн. Тэрбээр "Сошиал медиа манай хүүхдүүдэд хор хөнөөл учруулж байна. Бид үүнд анхаарах цаг ирлээ" гэж хэвлэлийн бага хурал дээр хэлсэн билээ.
Эцэг эхийн зөвшөөрөлтэй хэрэглэгчдэд хууль хамаарахгүй гэнэ. Хүүхдүүдийг хориглосон олон нийтийн сүлжээнд хандахаас урьдчилан сэргийлэх үүргийг тухайн платформ өөрөө хүлээх ёстой гэж тус улсын Засгийн газрын мэдэгдэлд дурджээ.
Австралийн Харилцаа холбооны сайд Мишель Роуланд нөлөөлөлд өртсөн платформд Instagram, Facebook, TikTok, X, YouTube зэргийг нэрлэсэн бөгөөд уг төлөвлөгөө өнөөдрөөс эхлэн хэрэгжиж байгаа гэнэ.
Австрали улсын энэхүү санаачилга нь "хатуу" гэгдэж байгаа ч дэлхийн зарим улсууд энэ төрлийн бодлого хэрэгжүүлэх төлөвтэй байгаа. Өнгөрсөн жил Франц улс 15-аас доош насны иргэддээ нийгмийн сүлжээг хориглох санал гаргасан ч хэрэглэгчид эцэг эхийн зөвшөөрлөөр хоригоос зайлсхийх боломжтой байгаа.
Уг бодлогыг хэрэгжүүлэх болсон шалтгаан нь тус улсад цахим дээрэлхэлт, гэмт хэргүүд газар авч, үүнээс үүдэлтэй өсвөр насныхан амиа хорлох тохиолдол ихэссэн ажээ.
Л.Баяр