Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны тушаалаар “Ипотекийн зээлийн үйл aжиллагааны журам”-ыг баталсан. Гэвч өнөөгийн цаг үетэй нийцэхгүй болсон зарим зохицуулалтыг шинэчлэн, хэт нарийвчилсан заалтуудыг өөрчилж, банкуудын орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааг зохистой аргачлалаар хангах зорилгоор журмын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, олон нийтээс санал авах зорилгоор Төв банк танилцуулсан байна. Тэгвэл энэхүү журмын онцлох заалтыг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. Энэхүү журмын зорилго нь банкнаас орон сууцны ипотекийн зээл олгох, зээлийг эргэн төлүүлэх, хяналт тавих үйл ажиллагааг ерөнхий аргачлалаар хангаж, орон сууцны ипотекийн зээлийн нэгдсэн стандартыг тогтооход оршино.
Баримт 2. Орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам нь Монгол Улсын Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид үндэслэсэн байна
Баримт 3. Банк нь орон сууцны ипотекийн зээлийн хүсэлт хүлээн авах, зээлийн хүсэлтийг судлах, шийдвэрлэх, зээлийг эргэн төлүүлэх, хяналт тавих харилцааг зохицуулсан журмыг энэхүү журамд заасан зарчим, шаардлагад нийцүүлэн боловсруулж, үйл ажиллагаандаа мөрдөнө.
Баримт 4. Банк нь орон сууцны ипотекийн зээл хүсэгчийн төлбөрийн чадварт тохирсон зээлийн дээд хэмжээ, хугацааг тогтоох тодорхой аргачлалтай байна.
Энэхүү журамд хэрэглэгдсэн нэр томьёог дор дурдсанаар ойлгоно
Баримт 5. “Нийтийн орон сууц” гэж инженерийн дэд бүтэц (цахилгаан, дулаан, ус, ариутгах татуурга, холбоо дохиолол)-д бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан болон инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон шинэ орон сууцыг, мөн барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй, ашиглагдаж байгаа хуучин орон сууцыг хэлнэ.
Баримт 6. “Орон сууцны ипотекийн зээл” гэж үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээгээр баталгаажсан нийтийн болон амины орон сууцыг гэрээний үндсэн дээр худалдан авах зориулалттай зээлийг хэлнэ.
Баримт 7. “Хамтран зээлдэгч” гэж зээлдэгчийн хамтаар зээлийн гэрээний дагуу зээл болон түүнтэй холбоотой төлбөрийг төлөх үүргийг сайн дураараа зөвшөөрсөн иргэнийг “Батлан даагч”, “Баталгаа гаргагч” гэж зээлдэгч болон хамтран зээлдэгч зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлдэгч болон хамтран зээлдэгчийн өмнөөс зээл болон түүнтэй холбоотой өр төлбөрийг төлөх үүрэг хүлээж буй иргэн, хуулийн этгээдийг хэлнэ.
Баримт 8. “Өр орлогын харьцаа” гэж зээлдэгч дангаар эсвэл хамтран зээлдэгчийн хамт хуваарийн дагуу төлөх бүхөр төлбөрийн нийлбэрийг түүний татварын өмнөх тогтмол орлогод харьцуулсан хувийг хэлэх бол “Тогтмол орлого” гэж зээлдэгч болон хамтран зээлдэгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, тогтмол хугацааны давтамжтай авдаг урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр тэтгэмж болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн бусадорлого, өөрийнэзэмшлийн болон хамтарсан аж ахуйн нэгжийн хэлбэрээрэсвэлбие даан явуулж буй бизнесийн орлого, өөрийн өмчийн болон эзэмшлийн эд хөрөнгө түрээслүүлэх, хөлслүүлэх үйл ажиллагаанаас олох орлого, хөрөнгө оруулалтын өгөөжийг хэлнэ.
Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий шаардлага
Баримт 9. Орон сууцны ипотекийн зээл нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд: Орон сууц барьцаалсан байх, Зээл үнэлгээний харьцаань 70% (далан хувь)-иас ихгүй байх, өр орлогын харьцаань 45% (дөчин таван хувь)-иасихгүй байх, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Монголбанкнаас баталсан аргачлалын дагуу тооцоолох.
Орон сууцны ипотекийн зээлийн хүсэлт хүлээн авах
Баримт 10. Зээлдүүлэгч нь зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээдийнзээл эргүүлэн төлөх хүсэл эрмэлзэл, санхүү, эрх зүйн чадварыг бодитоор тодорхойлоход шаардлагатай баримт, мэдээллийг бүрдүүлнэ.
Баримт 11. Зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх, зээл хүсэгчболон хамтран зээлдэгчийн орлого нь журамд заасан өр орлогын харьцааг хангасан, зээлийн эргэн төлөлтийг төлөх боломжтой байх.
Баримт 12. Мөн зээл хүсэгч, хамтран зээлдэгч нь энэхүү журамд заасан зээл үнэлгээний харьцааг хангах урьдчилгааг зээлийн бус эх үүсвэрээр төлсөн, эсвэл төлөх чадвартай байх, тогтмол орлоготой, сүүлийн 1 жилээс доошгүй хугацаанд ажил, бизнес эрхэлсэн байх ёстой аж.
Баримт 13. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өрийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөргүй байх, зээлийн хүсэлтхүлээн авахшатандзээл хүсэгч, хамтран зээлдэгчболох этгээд нь дараах үүрэг хүлээнэ. Үүнд: Зээл эргүүлэн төлөх орлогыг үндэслэлтэй, зөв тодорхойлж, баталгаажуулна.
Баримт 14. Бүрдүүлэх шаардлагатай мэдээлэл, баримтын жагсаалтад заасан баримт бичгийг үнэн зөв гаргаж өгнө.
Баримт 15. Зээлийн хүсэлт хүлээн авах шатанд зээлдүүлэгч дараах үүрэг хүлээнэ. Үүнд: Зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээдэд зээлийн нөхцөл, зээл, зээлийн даатгалтай холбоотой шимтгэл, хураамжийн талаар тодорхой танилцуулна.
Баримт 16. Зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээдээс авсан мэдээлэл,баримт бичгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хадгална.
Баримт 17. Зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээдийн бүрдүүлэх мэдээлэл, баримт нь зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээдийн төлбөрийн чадвар, зээлийн эрсдэл, зээлийн эргэн төлөлт болон барьцаа хөрөнгийн байдлыг бодитой тодорхойлоход чиглэсэн байна.
Баримт 18. Зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээдийн бүрдүүлсэн баримт бичиг нь ямар нэгэн засвар өөрчлөлтгүй байна.
Зээл хүсэгч ямар материал бүртдүүлэх вэ
Баримт 19. Зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээдийн бүрдүүлэх мэдээлэл, баримтын жагсаалтад дараах баримтыг тусгана. Үүнд: Орон сууцны ипотекийн зээл хүссэн өргөдөл (энэхүү журмын хавсралт 1-д заасан жишээ-маягтын агуулгатай нийцүүлэн Зээлдүүлэгч өөрийн өргөдлийн маягтыг боловсруулж болно). Мөн зээл хүсэгч болон хамтран зээлдэгч болох этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар.
Баримт 20. Цалингийн орлоготой зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд: Хөдөлмөрийн гэрээ, сүүлийн1 жилээс доошгүй хугацаанд тасралтгүй ажиллаж байгааг нотлох баримт, цалин, хөдөлмөрийн хөлс, тогтмол хугацаанд авдаг урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогын тодорхойлолт, сүүлийн 1 жилээс доошгүй хугацааны цалин, тогтмол хугацаанд авдаг урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогын түүх, түүнийг батлах баримт/картын хуулга, цалингийн цэс г.м/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар.
Баримт 21. Хувиараа бизнес эрхэлдэг зээл хүсэгч, хамтран зээлдэгч болох этгээд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, сүүлийн 1 жилээс доошгүй хугацааны санхүүгийн тайлан, сүүлийн 1 жилээс доошгүй хугацааны өрхийн болон бизнесийн орлогын түүх, түүнийг батлах баримт /дансны хуулга, картын орлого г.м/
Баримт 22. Бусад тогтмол орлогын эх үүсвэрүүдийг дараах баримтаар бүрдүүлнэ. Үүнд: тэтгэвэр, тэтгэмжийн орлоготой бол, тахир дутуугийн тэтгэлэг тэтгэмжийн дэвтэр, үнэмлэх, тэтгэврийн дэвтэр, хүүхдийн тэтгэлэг, халамжийн дэвтэр, шүүхийн тогтоол, бусад халамжийн дэвтэр.
Баримт 23. Өөрийн эзэмшлийн болон өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх, хөлслүүлэх үйл ажиллагаанаас орлого олдог бол: Эд хөрөнгийн эзэмшил, өмчлөлийн эрхийг баталгаажуулах улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгө түрээслэх, хөлслөх гэрээ, эд хөрөнгийн түрээсийн сүүлийн 12 сарын төлбөрийн баримт.
Баримт 24. Байгууллагаас үзүүлэх тусламж бол тусламжийн хэмжээ, тусламж олгогч байгууллагын тухай мэдээ, холбоо барих хаяг, байгууллага нь албан ёсны тусламжийн хөтөлбөртэй эсэх талаар тодруулга, тусламж буцаан төлөгдөх эсэх лавлагаа, тусламжийг зээл хүсэгч авсан эсэхийг батлах баримт.
24tsag.mn
Сэтгэгдэл (7)