Дэлхий дахин жил бүрийн тавдугаар сарын 31-нийг тамхины эсрэг өдөр хэмээн тэмдэглэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1988 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж эхэлжээ. Түүнээс хойш энэ арга хэмжээнд дэлхийн олон улс нэгдсэн аж. Анх энэ өдрийг тэмдэглэхдээ XXI зуунд тамхи татах үзэгдлийг арилгах зорилт тавьсан байдаг юм байна. Мэргэжилтнүүд энэ өдрийг тохиолдуулан “Хэрвээ та тамхи татдаг бол өнөөдөр энэ буруу зуршлаа түр ч атугай мартаж, тамхи татахгүй байх хэрэгтэй. Дэлхий нийтээрээ тамхи татахгүй өдөрт та нэгдсэнээр XXI зууны дэлхийн иргэн гэдгээ нотлохын сацуу өөрийнхөө сэтгэлийн тэнхээг сорьж байгаа хэрэг” хэмээн зөвлөж байна.
Баримт 1. АНУ-д таван хүн тутмын нэг нь тамхинаас болж нас бардаг.
Баримт 2. Нэг янжуур татахад таны нас 11 минутаар хорогддог. Нийт амьдралын 7-8 жилийг зөвхөн тамхи татахад зориулж байдаг байна.
Баримт 3. Нэг янжуурт 4,800 химийн нэгдэл агуулагддагаас 69 нь хорт хавдар үүсгэдэг.
Баримт 4. Тамхины амтыг нэмэгдүүлэхийн тулд шээсний хүчил ашигладаг.
Баримт 5. Навчин тамхи, гаанс татах нь янжуур татсанаас илүү хортой байдаг гэнэ.
Баримт 6. Эмэгтэй хүний биед арьсыг залуу, хөхийг эрүүл байлгадаг эластин гэх уураг байдаг. Тамхи удаан татснаар энэхүү уургийг устгаж, хөх амархан унждаг аж.
Баримт 7. Дэлхий дахинд өдөр бүр 4,000 хүүхэд анх удаагаа тамхи татаж үздэг. Өдөрт ойролцоогоор Америкийн 4000 өсвөр насныхан анхны тамхиа зууж үздэг байна.
Баримт 8. Тамхичид жилд дунджаар 1,500-3,000 долларыг тамхинд зарцуулдаг.
Баримт 9. Архи, тамхинаас зайлсхийж, эрүүл амьдралын хэв маягийг мөрдсөнөөр нийт хавдрын 30 хувиас урьдчилан сэргийлэх боломжтой.
Баримт 10. Дэлхий дахинд тамхичид нэг өдөрт 15 тэрбум янжуур татдаг.
Баримт 11. Тамхичдын 69 хувь нь тамхинаас гарахыг хүсдэг. Тэдний тал нь ямар нэгэн байдлаар оролдлого хийдэг, харин 6,2 хувь нь амжилтад хүрдэг. Энэ муу зуршлаас салахад тийм ч амар биш юм.
Баримт 12. Тамхичид Даваа гаригт тамхинаас гарах нь тухай хамгийн их боддог.
Баримт 13. Тамхи үс хурдан бууралтахад нөлөөлдгийг эрдэмтэд тогтоожээ.
Баримт 14. Тамхичид зүрхний шигдээс тусах магадлал жирийн хүнээс 200-400 хувь өндөр байдаг аж.
Баримт 15. Орчин үеийн түүхэнд Гитлер хамгийн анх <Тамхигүй нийгэм> аяныг өрнүүлж байжээ.
Баримт 16. Дэлхийн нийт тамхичдын гуравны нэгээс илүү хувь нь хятадууд.
Баримт 17. 40 настайдаа тамхинаас гарахад муу ур нөлөөнөөс зайлсхийх боломжтойг эрдэмтэд нотолжээ. Дашрамд хэлэхэд, эрдэмтэд тамхинаас огцом гарахыг санал болгодог байна.
Баримт 18. 2000 онд тамхинаас үүдэлтэй гал түймрийн гамшгаас 27 тэрбум ам.долларын хохирол учирсан байна. Галд өртсөн үхлийн 10 хувь нь тамхинаас болж нас баржээ.
Баримт 19. 20 минут татахгүй байхад л цусны дараль хэвийн үргэлжилдэг байна. Мөн таны зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэл 50 хавиар буурна.
Баримт 20. Алдарт “Marlboro man”-гийн зар сурталчилгаанд тоглосон нь эрэгтэйчүүдийн хоёр нь уушгины хорт хавдраар нас барсан байна. Тиймээс Marlboro тахим “Ковбой Кiller” гэдэг хочтой болжээ.
Баримт 21. “Apple” компанийн компьютерийн дэргэд тамхи татвал баталгаат хугацаа нь богиносдог.
Баримт 22. Европын хамгийн анх тамхи татаж үзсэн хүн баривчлагдаж байжээ. Учир нь хүмүүс түүнийг чөтгөрт хорлогдсон гэж үзсэн гэнэ.
Баримт 23. Монгол улсад нийт эрэгтэйчүүдийн 67%, эмэгтэйчүүдийн 20% нь тамхи татдаг байна. Насанд хүрэгчдийн 42% нь, хүүхдийн 54% нь гэртээ дам тамхидалтанд өртдөг.
Баримт 24. Тамхинаас гарах 120 гаруй төрлийн арга байдаг бөгөөд өдгөө 40 төрлийг нь л ашигладаг байна.
24tsag.mn