Азийн тухай хамгийн сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.
10. Бүх нийтийн төрсөн өдөр
Вьетнамд шинэ жилийн баярыг бүх нийтийн төрсөн өдөр хэмээн үздэг байна. Вьентнамын үндэсний шинэ жилийн баяр Тет нь ихэнхдээ нэгдүгээр сарын сүүл эсвэл хоёрдугаар сарын эхэнд тэмдэглэгддэг байна.
9. Тайландын усан бууны баяр
Тайландын усан бууны баяраар ард иргэд гудмандаа гарч усаар байлддаг байна. Дэлхийд үнэтэй ихээхэн хэмжээний цэвэр усаар өдөржингөө байлдаад зогсохгүй усыг гурилтай хольж бие биеийнхээ нуур лүү цацдаг аж. Гол нь цэвэр ус тус улсад ч бас үнэтэй бүтээгдхүүний нэг билээ.
8. Азид байрлах дэлхийн хамгийн том дэлгүүр нь хов хоосон
2005 онд Хятадын Донгуан мужид баригдсан их дэлгүүр бол дэлхийн хамгийн том худалдааны төв билээ. Энэ барилгад нийтдээ 2350 жижиг дэлгүүр багтах боломжтой байна. Сонирхолтой нь энд хэн ч бизнес хийхийг хүсээгүй юм. Учир нь барилгын ойр хавийг сүнстэй хэмээн үздэг байна. Мөн Донгуан мужийн 10 сая оршин суугчдын ихэнх нь ядуу дорой амьдралтай хүмүүс байдаг аж.
7. Хойд Солонгосчууд өөрсдийн стилиэр шинэ жилээ тэмдэглэдэг
Хойд Солонгосын ард иргэд шинэ жил тэмдэглэдэггүй. Тус улсад шинэ жил нь баяр гэхээсээ илүү дайныг тэмдэглэх арга хэмжээ шиг явагддаг байна. Тиймээс хойд солонгосчууд шинэ жил тэмдэглэхийн оронд алдарт удирдагч асан Ким Чен Ирийн ээжийг төрсөн өдөр буюу 12 сарын 24-ныг тэмдэглэж нүсэр баяр хийдэг байна.
6. Хятад зөвхөн нэг цагийн бүстэй
БНХАУ өргөнөөрөө 5200 км нутагтай. Энэ нь 5 цагийн бүсэд багтахад хангалттай хэмжээ юм. /Америк цагийн 4 бүстэй/. Харин Хятад үүнийг зөвшөөрөөгүй. 1949 оны иргэний дайнаас хойш Хятадын эрх баригчид үндэстнээ нэг гэж хүлээн зөвшөөрүүлэхийн тулд нэг цагийн бүстэй хэмээн зарласан байна. Одоо хүртэл баримтлагдаж байгаа энэ дүрэм захын нутгийн иргэдэд ихээхэн хүндрэл учруулдаг. Жишээлбэл, Бээжин нар мандахыг 6 цагт хардаг бол Шинжаанчууд үүрийн гэгээг 8 цагаас нааш мэдрэхгүй байдаг. Тиймээс Шинжаанд өөрсдийн цагийг албан бусаар тогтоосон ч Хятадын Засгийн газар олонд таниулдаггүй бас хүлээн зөвшөөрдөггүй хэвээр л байна.
5. Японд тарган байх нь хууль бус
Япон дэлхийн хамгийн туранхай үндэстнүүдийн нэг. Үүнийг ихэнх хүмүүс ажилсаг байдалтай нь холбон тайлбарладаг. Тэгвэл энэ зөвхөн ажил хөдөлмөртэй ч бус хуулиар заагдсан байдаг аж. Японы хуулинд 40 гарсан эрэгтэйн бэлхүүсний тойрог 85 см, эмэгтэйнх 90 см-ээс хэтрэхгүй гэж заасан байна.
4. Дэлхийн хүн ам
Хятад болон Энэтхэгийн хүн амын тоо дэлхийн хүн амын гуравны нэгтэй тэнцэнэ. Хятадын зөвхөн Сичуань аймгийн хүн ам гэхэд л Грек, Португаль, Голланд, Австри, Малайз, Шинэ Зеланд, Австрали, Канадын нийт хүн амаас олон байна.
3. Хүүхдээ төрөнгүүт өндрөөс унагаах нь амжилт хүсч буйн шинж
Энэтхэгийн Солапур уулын ард иргэд хүүхдээ төрөнгүүт нь хамгийн өндөр цамхаг руу авч гараад доошоо унагаадаг байна. Ингэх нь амжилт, эрүүл бас зоригтой байхын бэлэг тэмдэг гэнэ. Гэхдээ мэдээж бяцхан үрсийг дор байгаа хүмүүс тосч авдаг. Тэдний ихэнх нь лам хүмүүс байдаг байна. Исламын шашны энэ ёслол нь 500 жилийн турш хэрэгжиж иржээ.
2. Гар
Энэтхэгт зөвхөн баруун гараараа хоол идэж, зүүн гараараа цэвэрлэдэг. Яагаад зөвхөн баруун гар гэж зааж өгсөн нь учиртай. Энэтхэгт ариун цэврийн өрөөнд орохдоо нойлын цаас хэрэглэгдэггүй. Баруун гараа усанд дүрээд арчдаг байна. Зочид буудал, ресторанаас бусад газарт цаастай ариун цэврийн өрөө олоход бэрх хэмээн сайт бичжээ. Гэхдээ одоо байдал арай дээрдсэн гэж найдая.
1. Хятадын хүүхдүүд
Хятадад хүүхдийн нэр өгөхдөө томоохон үйл явдлыг билэгддэг сонирхолтой уламжлал тогтжээ. Жишээлбэл тус улс 2008 оны олимпийг зохиох эрх авахад 4000 хүүхэд Олимийн наадам хэмээн нэрлэгджээ.