Дулааны улиралд Монголчуудад хамгийн түгээмэл тохиолддог харшлын хам шинжийн тухай 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Харшил буюу аллерги гэсэн нэр томьёог Австрийн хvvхдийн эмч К.Пирке 1906 онд анх хэрэглээнд оруулсан түүхтэй.
Баримт 2. Харшил гэдэг нь тодорхой хvчин зvйл нэвтрэхэд бие махбодь байвал зохихоос хэт эмзэг, хүчтэй хариу vзvvлж, өөрөөр үйлчилж байгаа хэрэг юм.
Баримт 3. Статистик мэдээнээс үзвэл дэлхийн хүн амын 20% нь харшилтай байдаг аж. Иймд энэ өвчин нь орчин үеийн дэлхий дахины томоохон асуудалын нэг болсоод байна гэж болно.
Баримт 4. Сvvлийн 30 жилийн байдлаар харшлын тархалт нь арван жил тутамд хоёр дахин нэмэгдсээр насад хvрэгсэдийн 5%, хvvхдүүдийн 15% нь өвчилсөн байна.
Баримт 5. Гэр доторх тоос, хөгц, шавьж, ахуйн хими, амьтны vс, ургамалын тоосонцор /шарилжны/ , хvнсний бvтээгдэхvvн, эм тариа, будаг, нарны туяа, хvйтэн гээд бидний эргэн тойронд байгаа бараг юм болгон шахуу харшил үүсгэх боломжтой.
Баримт 6. Харшил буюу хүний дархлалын систем өөрөө ажиллаж эхэлдгийн гол “буруутнуудын” нэг нь гистамин нэртэй бодис юм.
Баримт 7. Энэ болон үүнтэй төстэй бодисууд нь харшлын хариу урвал эхэлсэн үед цусанд их хэмжээгээр орж ирдэг. Yр дvнд нь судас өргөсөх, нарийн судаснаас шингэн ялгарах, арьс улайна. Үүнээс болж хамар, залгиурын салслаг бvрхvvл цочрон хамар битvvрч, нус гойжин, найтааж эхэлдэг.
Баримт 8. Тvvнээс гадна аль ч төрлийн харшил нь удамших магадлалтай байдаг. Тиймээс эцэг эхийн аль нэг нь харшилтай бол хvvхдэд нь өвчлөх магадлал 25% тай бол хоёулаа харшилтай бол харшил авах магадлал 75-80% хувиар өсдөг.
Баримт 9. Монголчууд хавар, зун, намрын улиралд харшлаар өвчлөх тохиолдол их байдаг. Дулааны улиралд тоосжилт ихэсч, төрөл бүрийн хогийн ургамлаас харшил үүсдэг.
Баримт 10. Харин жимс ногоо, самар, зэрэг хүнсний бүтээгдэхүүнээс харшил үүсэх тохиолдол их байгааг мэргэжилтэнүүд сануулж байна.
Баримт 11. Сүүлийн жилүүдэд мах, сүү, гурилан бүтээгдэхүүн, жимс зэргээс харшлах явдал түгээмэл тохиолдох болсон байна.
Баримт 12. Өнгөрсөн жил л гэхэд Арьсны өвчин судлалын үндэсний төвд үзүүлсэн арван хүн тутмын гурав нь хүнсний харшилтай байжээ.
Баримт 13. Өнөөг хvртэл харшилыг зуун хувь эмчилдэг арга гарч ирээгүй л байна. Тиймээс харшилтай тэмцэхдээ нэг бол дархлааны урвалыг өөрийг нь дарангуйлах, эсвэл харшлын явцад vvссэн өвчлөлтийг буй болгогч зvйлсийг саармагжуулах чиглэлээр эмчилгээ хийдэг.
Баримт 14. АНУ-д гэхэд харшлын өвчнийг эдгээх эмийн бизнест 7,9 тэрбум долларын хөрөнгө эргэлдэж байдаг.
Баримт 15. АНУ-д гэхэд 3 минут тутамд хүнсний харшлаас болж нэг хүн түргэн тусламж дуудаж байдаг.
Баримт 16. Монголд авч үзвэл хөдөөний хүмүүсийн өвчлөл хотод амьдарч байгаа хүнийхээс 2-3 дахин бага байна.
Баримт 17. Харшилтай хүмүүсийн 80 хувь нь 20 хүртэлх наснаасаа эхэлж харшилтай болсон байдаг бол үлдсэн хувь нь насанд хүрсэн хойноо харшлаар өвчилдөг учраас хүүхэд, өсвөр үеийн дунд хамгийн түгээмэл тохиолддог юм.
Баримт 18. Энэ өвчин нь архагшдаг. Өөрөөр хэлбэл, дахиж, намжих байдлаар ээлжлэн явагддаг. Тиймээс өвчнөө сэдрээхгүй байж, сэдэр¬сэн тохиолдолд эмийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
Баримт 19. Насанд хүрэгчдийн тусдаг харшлын 75 хувь нь ургамлаас үүдэлтэй байдгийг мэргэжилтнүүд аль хэдийнэ тогтоожээ. Тэгэхээр гэртээ байгаа ургамлыг аль болох өөрөөсөө хол, тагтан дээрээ байлгавал сайн.
Баримт 20. Хүмүүсийн хэрэглэж буй хоол хүнсний 15-20%, эм тарианы 20-25% нь харшил үүсгэх шинж чанартайгаас гадна 700 гаруй зүйл ургамлын цэцгийн дохиурын тоос, үйлдвэр ахуйн холимог тоос, химийн төрөл бүрийн бодис, агаарын бохирдол болон бидний хүрээлэн буй гадаад орчны олон хүчин зүйлсийн нөлөө харшлаар өвчлөх шалтгаан болдгийг тогтоосон.
Баримт 21. Хаана , хэрхэн үүсч байгаагаас нь шалтгаалан харшил нь ринит буюу нус гоожих, коньюктивит буюу салст бүрхүүлийн үрэвсэл / нүд улайх, нуухтах, нулимс гоожих / , чонон хөрвөс, Квинкийн хаван, дерматит буюу арьсны үрэвсэл, гуурсан хоолойн багтраа буюу астм, анафилактик шок зэргээр илэрнэ.
Баримт 22. Харшлын шинж тэмдгийн илэрлийг цаг алдалгүй дарах зориулалттай гистамины эсрэг үйлчилгээтэй бэлдмэлvvд маш олон байдаг. Иймд мэргэжлийн эмчид үзүүлэн зөвлөгөө авсны дараа тэдгээрээс өөрт тохирохын нь сонгон үргэлж биедээ авч явж байх нь хамгийн зөв арга юм.
Баримт 23. Харин хvнд хэлбэрийн харшлын vед иммуноглобулины цэвэрлэгээ, цус шүүх аргуудыг ашигладаг. Юунаас болж байгаагаас шалтгаалан харшлын өвчлөлийн цаашдын хувиралаас сэргийлэхийн тулд эмч тусгай харшил багасгах хоолны дэглэм барихыг зөвлөж болно.
Баримт 24. Харшил үүсгэгч буюу аллергенийг тодорхойлохын тулд арьсны сорил, онцгой эсрэг биетийг шинжлэх арга, өдөөгч тестvvд, элиминационны тестvvд, хvйтэн ба халууны тестvvд болон бусад аргуудыг хэрэглэдэг.
24tsag.mn