-
2020 оны 9 сарын 10
Талийгчийн ажил явдал нийслэлд болж өнгөрөв.Дамдин хөгшин гунигтайяа суун сүүдэр бараадан тамхи нэрэн сууна. Баярмаагийн байранд ажил явдал болж байгаа нь энэ Энхриймаа охиноо Хоролоо хөгшинд үлдээгээд Цэцэгээг даган ирж хоол унд буяны ажилд туслалцана. Жаргалмаа хөгшин эхээс цөөхүүлээ хүн болоод ч тэр үү? төдийлөн их хүн ирсэнгүй.
-
2020 оны 9 сарын 09
Даралт ихсээд толгой жаахан манарчээ бусдаар зүгээр дээ. Хоролоо хөгшин гэртээ орон Цэцэгээ болон тэднийхэн унтацгаав. Ийн нөгөөдөр болж Цэцэгээ болон Энхриймаа ажлынхан хэдэн хүмүүстэй Төрөөгийнд очхоор явав. Энхцэцэгийг болон хүүхдүүдээ Хоролоо эмгэнтэй үлдээжээ. Төрөөгийнд очвол ажил явдалд бэлтгэн байгаа нь нүдэнд илхэн харин охин дүү нь ирчихсэн байгаа бололтой нэгэн бүсгүй ногоо арилган сууж байв.
-
2020 оны 9 сарын 08
Бадарч санаа алдан хэсэг бодлогоширон сууснаа. Бид хэд нүүх санаатай. Миний тарьсан хэрэг дэндүү том хэрэг болоод хашаагаа алдчихлаа. Аавынх нь л буруу хэсэг Бадараа ахынх нь хашаанд очдог юм билүү дээ.
-
2020 оны 9 сарын 03
Өвөрмөц нэртэй энэ кино нь есдүгээр сарын 11-нд нээлтээ хийж бүх кинотеатруудын дэлгэцнээ гарна.
-
2020 оны 8 сарын 24
Миний охин аавыгаа уучлаарай. Аав нь мөн ч их зовоосон доо, лхиноо. Бодохоор л өөртөө гомдоод байх юм. Арчаагүй муу хог. Архинд живээд юу ч хийчхэв дээ. Одоо бүр очих газар, хашаа ч үгүй .. Хүүхдүүдээ гуйлгачин болгочихлоо... Үхмээр байвч та хэдийгээ бодохоор үхэж чадахгүй юм . Аавыгаа уучлаарай, охин минь. Тэр үед миний дотор чөтгөр шүгэлчихсэн байж. Одоо муу хар усыг урууландаа ч хүргэхгүй ээ.
-
2020 оны 8 сарын 21
-Тэр минь явчихсан, гадаад явчихсан. Нилээн дуу муутайгаар хэлэв.
- Удахгүй эргээд ирнэ дээ, миний дүү тайвшир. Хөөрхөн хүүхэдтэй болцгооно. Амьдрал баян шүү дээ.
- Хүүхэд бас явчихсан. Би их удаан бодсон. Тэр нь ч дээр гэж бодсон. Одоо нэгэнт бүх зүйл өнгөрсөн...
Соёлоо нулимсаа дуслуулан хоолой нь зангирав. Цэцэгээ юу болсныг ойлгосон бололтой нүдээ томруулан:
-Юу гэнэ ээ. Чи юу хийчихнэ энэ вэ, арай ....
- Тийм ээ, би магадгүй буруу зүйл хийсэн байх. Гэхдээ надад ямар ч арга үлдсэнгүй. Би яах ёстой байсан гэж. Эцэггүй хүүхэд төрүүлээд хүлээх байсан гэж үү???
-
2020 оны 8 сарын 20
Дэлхийн сонгодог жүжгийн ноён оргил, тулгын гурван чулуугаар У.Шекспирийн “Гамлет”, М.Сервантисын “Кихот ноён”, И.В.Гётегийн “Фауст”-ыг нэрлэдэг.
-
2020 оны 8 сарын 20
-Чи муу, хувхай амьтан. Тамхи татна, одоо бүр архи уухна. Багаасаа шоронгийн тав болох нь дутаж гэнэ ээ. Ах захгүй муу шаар. Чамайг бие бялдар сайтай юм гэж бодоод бөхийн дугуйланд явуулсан. Чи муу хоёр ч хонохгүй хөөгдөө биз дээ. Тэнд чи ядаж хүмүүжих байсан юм. Тэвчээргүй муу хог. Чамайг би алчихая л даа. Миний ах тэнд яаж зовж мөнгө хурааж байгаа билээ. Хэний төлөө гэж бодож байна. Чиний төлөө. Тэгэхэд чиний байж байгаа царай энэ үү... түс няс чимээ гарна.
Цэцэгээ сандран орвол Цэгмид\Амгалангийн том хүү\ уйлчихсан, Дэлгэр цэргийнхээ суран тэлээгээр хайр найргүй ороолгож байв.
-
2020 оны 8 сарын 19
-Ингэхэд юун нүүх талаар яриад байгаа билээ. Та нар нүүх гэж байгаа гэж үү?
Цэцэгээ, Энхриймаа хоёр биен рүүгээ харан дуугүй сууснаа Цэцэгээ ам нээн:
- Бид харин удахгүй нүүх санаатай. Манай аав, ээж, ах дүү нар нийлээд хамаатнаасаа хашаа байшин хямдхан авсан юм. Тэндээ очих санаатай.
Хоролоо хөгшны саяхан мишээж байсан мишээл нь үл мэдэгхэн алга болж:
-Тэгээд бүр нүүхээр шийдчихсэн хэрэг үү?
- Тийм ээ, хашаа эзгүй байгаа болохоор удахгүй нүүх бодолтой байна.
Эмгэн хий ханиалгасан дүр үзүүлэн юу ч дуугаралгүй гараад явчихав.
-
2020 оны 8 сарын 18
Үдийн алдад хаалга онгойн нэгэн хүн орж ирэв. Цэцэгээ зог тусан нүдэндээ итгэсэнгүй. Бүрнээ нэгэн нас ахимаг эмэгтэйтэй орж ирэв. Тэрбээр ёжтой инээмсэглэн:
- За сайн уу. Ажил сайн биз дээ. Цэцэгээ дуугарсангүй.
- Энхриймаа танайд байгаа гэсэн үү. Би хүүхдээ харах гэж ирлээ.
- Чиний хүүхэд гэж байхгүй. Чи зүгээр л явж үз. Яахаараа чиний хүүхэд болчихдог билээ.
- Эцэг нь юм чинь, би мэдэхгүй өөр хэн мэдэх юм.
- Чи өөрөө хаяж явчихаад. Одоо ямар нүүрээрээ ирж байгаа юм бэ. Чи хүн биш араатнаас дор амьтан зайл....
-
2020 оны 8 сарын 17
-Аав архи ууан үедээ хашаагаа зарчихсан юм байна. Өчигдөр хүмүүс ирээд гэрээ үзүүлж, хэд хоногоос явцгаа гэж бараг хөөсөн ...
- Юу яасан гэнэ ээ. Зарах аа...
-
2020 оны 8 сарын 07
Өдөр бүр өөрийгөө хөгжүүлж, шинэ хэл сурч, эрүүл хэв маягаар амьдарч, спортоор хичээллэх гэх мэт зүйлст цаг гаргадаг бол амжилт өөрөө бонусанд нь ирнэ гэж итгэдэг.
-
2020 оны 7 сарын 13
Лодой зурагтаа асаачихсан юм байх даа. Хар үүрээр хүн ч унтуулахгүй хэмээн уцаарлан бодсоор өндийвөл хүү нь аавынхаа мөрийг түшээд зогсчихож. Нөхөр нь өвдөг дээрээ сууж, гурван настай хүүгийнхээ малгайг барьчихсан, нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсаар цолыг дуудаж байгааг хараад Сумъяад хэлэх ч үг олдсонгүй.
-
2020 оны 7 сарын 09
Уртаа гэртээ очин хот суурин газарт энх амар амьдарч байлаа. Намар хичээл дөхөх үед юмсанж. Яг гадаад руу сургуульдаа очих үе таарчээ. Нэгэн шөнө найзуудтайгаа явсаар оройтож ирээд гэртээ унтаад өгч.
-
2020 оны 7 сарын 09
Ах аа, та хоёртой хүмүүс явсан уу. Би цаанаас дурангаар харахад ардаас чинь хүн дагаж байгаа харагдсан юмсан. Тамжидын царай хувирч дүү рүүгээ нүдээ гүйлгэн ямар нэгэн юм харцаараа хэлэх шиг болсноо “За, хоёулаа манайд орцгооё доо” гээд Уртааг дагуулан гэрээс гарав. Тамжидынд орвол өвгөн ламынх шиг бурхан шүтээнээ хоймортоо залсан байх ба лам нарын адил жижиг бор гэрт ном уншин суудаг нь анзаарагдана. Тамжид арц, хүж уугиулан маань уншаад Уртаа руу их л нухацтай харж эрхээ эргүүлэн нүдээ нэг нээн нэг анин ямар нэг юм үзэж харж байгаа харагдав.
-
2020 оны 7 сарын 08
- Уртаа .. Уртаа хаана байна вэ. Юу гайхаад хараад байгаа юм бэ. Уртаа хайччихсан юм бэ.
Балт итгэл муутай зөөлхөн дуугаар “Тэнд үлдсэн. Одоо ирэх байх... тэнд ...тэнд...”.
- Юу гэнэ ээ. Үүлдсэн гэнэ ээ. Болохгүй шүү дээ.. болохгүй гэж нэг их дуугаа өндөрсгөн Сүндэр рүү харснаа гэрээс гараад гүйчихэв....
-
2020 оны 7 сарын 07
Балт алхаагаа түргэсгэн зүрх нь хагарах шахам, сүүлдээ яахаа мэдэхгүй самгардах ч өвгөн ламын захисныг санан маань уншин алхсаар. Гэтэл яг урдаас машины гэрэл зурсхийн гарч ирэв. Өнөрөө машины дууг сонсоод дотроо тайвширч нүдээ нээн “Балтаа хоёулаа азтай байна. Аврагдлаа” гэхэд Балт түүнд:
-Дуугүй бай. Алив замаас холдъё. Чи чинь яачихсан хариугүй амьтан бэ. Тэр их агсам тавиад эхнэртээ хүртэл гар хүрч айлын найрын нанчилдаанд оройлоод байдаг цөс чинь хайччихсан юм. Балт Өнөрөөг чирсээр хажуу жалга руу орон хэвтэв.
-
2020 оны 7 сарын 07
Лувсан хоёр найзыг дайлан хоёр шил юм хувааж хүртэв. Балт морь харахаар гарснаа орой болсныг санан “Ёстой баларлаа. Одоо муу чөтгөртэй нэгийгээ үздэг хэрэг ээ” гэсэн юм бодоод гэрт орон Өнөрөөг яаруулан харихаар морины уяа руу алхав. Лувсан хоёр найзаараа далимдуулж, эхнэрээсээ хоёр шил юм гаргуулж, уусан юмсанж. Тэрбээр тэднийг хоноод яв гэсэн ч Балт зориг орсон дээр нь яахаас ч буцахгүй, өнөөх айдас нь үгүй болсон тул заавал харина гэж зүтгэжээ. Өнөрөө ч мөн адил эхнэрээ ганцааранг нь үлдээсэндээ санаа нь зовно
-
2020 оны 7 сарын 06
Танд хамаагүй ээ. Балтаа чи хэдэн жилийн өмнө хийсэн нүглээ төлөх төлөөстэй шүү гээд Намуун учиргүй инээв. Балтын царай хувьсхийн “Чи юугаа яриад байгаа муу галзуу эм бэ, манайхаас маргааш зайлаарай” гэж хашгирах шахам хэлэв. Сүндэр босч ирээд уурлан “Та нар чинь хар шөнөөр яагаад байгаа улс вэ. Унтаж амар. Намуунаа миний найз нааш ир” гэх нь Балтаас өмгөөлж буйн хэрэг юм.
-
2020 оны 7 сарын 02
Хаана байгаагаа сая мэджээ. Энэ газар бол Балтынхаас зүүн хойшоо нилээн зайдуу намхан уулсын ёроолд орших нас барагсдыг хөдөөлүүлдэг газар юм. Энд төдийлөн хүн оршуулдаггүй ч гэлээ хүн битгий хэл, мал адгуус ч ойртддоггүй газар юмсанж. Цамба салхи сөрөн гүйсээр яагаад энд байгаагаа яаж ирсэнээ ч үл мэднэ. Түүний чихний яг хажууд “Цамбаа хаачих гээд байгаа юм бэ?”, “Чи эндээс гарахгүй шүү дээ” гэх сонсогдоно. Гүйсээр л ташуураа эргүүлэн дэмий савчсаар ухаан балартан унав.