18-р хэсэг
Талийгчийн ажил явдал нийслэлд болж өнгөрөв.Дамдин хөгшин гунигтайяа суун сүүдэр бараадан тамхи нэрэн сууна. Баярмаагийн байранд ажил явдал болж байгаа нь энэ Энхриймаа охиноо Хоролоо хөгшинд үлдээгээд Цэцэгээг даган ирж хоол унд буяны ажилд туслалцана. Жаргалмаа хөгшин эхээс цөөхүүлээ хүн болоод ч тэр үү? төдийлөн их хүн ирсэнгүй. Ганц дүү нь болох нэгэн хөгшин л иржээ. Харин яг энэ үед үерхэж дассан найз Янжаа иржээ. Яагаад ирсэн шалтгаан нь их энгийн айл хотол олон жил явсан дээр нь талийгчтэй сайндаж муудаж байсан удаатай ч дэндүү их дассан байжээ. Цэцэгээ, Янжааг хараад нулимсаа нууж чадсангүй. Янжаа түүнийг юу бодож ингэж байгааг хэнээс ч илүү мэдэх билээ. Үд хэвийж ирсэн хүмүүс явцгааж эхлэв. Янжаа , Цэцэгээ хоёр гадаа гаран алсад суух Дамдин хөгшинийг өрөвдөхийн ихээр өрөвдөнө. Янжаа хэсэг чимээгүй суусанаа...
-Найз минь сэтгэлээ барь даа. Би ойлгож байна .. Чамтай эрт холбогдож ярих юм байсанч чадсангүй. Хөөрхий минь хал нь гаднаа хайр нь дотороо хүн байсан даа. Бид л залуу насны аагаар дэмий юм ярьж их ч гомдоосон байх даа. Цэцэгээ нулимсаа дуслуулан суугаад ганц ч үг хэлсэнгүй. Яагаад гэвэл үнэхээр бага балчир айлын хүн болоод очход төрсөн ээжээс нь өөрцгүй хайрлан халамжилдаг хүн Жаргалмаа л байсан юмсанж. Наанаа хатуу ширүүнч гэлээ үг бүхэн нь учиртай цаанаа л юм бодогдуулам байжээ. Янжаа үргэлжлүүлэн
-Өөрөө эмнэлэгээр явж өөрийгөө тордоогүй юм даа. Суманд эмнэлэгт хэвтэж байхад нь би очиж уулзсан юм. Надад л хэлсэн болохоос чамд л хэлэх үгээ дамжуулсан хэрэг байх л даа. Цэцэгээ нулимсаа арчин Янжаа руу лавлан харав. Янжаа санаа алдан хөөрхий хэлэхдээ... их л дуу сул байсансан талийгч:
-Муу Цэцэгээгээ би яах гэж хатуурхав даа гэж бодох юм. Хүүгийнх нь гурван сайхан хүүхдийг нь гаргаад өгчихсөн охиноос минь өөрцгүй надад хань болж өвгөн бид хоёрыг тойголж байсан хүн шүү дээ. Эгч нь харамсахын ихээр харамсах юм. Тэр золиг тэхдээ надад үнэн сэтгэлээсээ гомдохгүй байх л даа. Голтой хүүхэд байгаан цайлган цаас шиг сэтгэлтэй охин байгаамдаа. Энэ яваа насандаа баярлаж явах бэр минь шүү дээ. ... Ер нь чамд ч бас их буруу өгч явжээ. Барсаагаас уучлалт гуйж байгааг минь хэлээрэй. Үрийнхээ ард гарна гэдэг эх хүнд дааж давшгүй зовлон байдаг юм байна.Хүний зовлон гэдэг энэ л байх даа. Өвчин эмгэг туссанч үхэж чадахгүйн зовлон юу ч биш юм муу хүүгээ их санах юм. Эгч нь удахгүй биз ээ.. Сэтгэл минь Баясгалангаа өөд болдог өдөр л цуг явчихсан юм байж.... Дамдин ахыгаа одоо Барсаа, та хоёр л харж хандана шүү. Хөөрхий минь эр хүн гэсэндээ надаас хавь илүү сэтгэлийн хаттай ач нарыгаа сайн сайхан явахыг харж байж л нүд аних хүн дээ. Янжаа минь эгчийгээ өршөөнө биз ээ. Цэцэгээдээл их хатуу хандаж дээ. эгч нь Цэцэгээтэй уулзахгүй нүд аничихвий гэж айж байна даа. Энийг дамжуулаад өгчихөөрэй. Хөөрхий минь цагаахан амьтан зөрүүд, ааштай, адаар муу хөгшинг санаж яваг .... ач охидод минь ч дамжуулаад үлдээх ухаантай хүн ... Янжаа энэ үгсийг мартахгүйг хичээсэн төдийгүй мартахынч аргагүй хөгшиний сүүлчин үгс байжээ.Би чамруу ярих гээд дэндүү оройтожээ. Миний найз уулзаж чадсан уу? гээд жижиг баадантай зүйл Цэцэгээд өгөв. Цэцгээ толгой дохин өнөөх зүйлийг нээн харвал Жаргалмаа хөгшин төдийлөн зүүгээд байдаггүй. Ээмэг,бөгж нь байв. Энэ бол элэнцээс нь дамжин Жаргалмаад ирсэн өмч хөрөнгө гэдгийг Цэцэгээ мэдэх билээ. Харин зүүлт нь Байгалиагийн хүзүүнд харагдсан бугуйвч нь Баярмаагийн гарт үзэгдэж байсаныг санав. Цэцэгээд хамгийн үнэтэй чухал зүйлсээ үлдээсэн нь энэ юмсанж. Цэцэгээ дахин нулимсаа унаган “ээж минь охиноо өршөөгөөрэй” гээд зөөлхөн шивнэв. Янжаа хажуунаас нь тэврэн Цэцэгээг аргадан нулимсийг нь арчина. Ажил явдал дуусч Цэцэгээ гэртээ харих болж тэхдээ хүүхдүүдээ дагуулж явахыг бодсонгүй. Энд өвөөтэйгөө үлд дээ гээд Баянжаргалыг л дагуулан явав. Дэлгэрбаяр, Оюун, Урнаа гээд бүгд ирсэн болохоор бүгд бөөндөө явцгаав. Янжин, Цэцэгээгийнд очхоор болж хамт явцгаав. Цэцэгээ, Энхриймаа, Янжаа гээд гэрийнхэн гэрт орцгоон буяны зул бариад суцгаав. Хоролоо хөгшинд ч буяны зүйлс өгөв. Хоролоо хөгшин эрхээ эргүүлэн байх агаад.
-Энхцэцэг саяхан унтчихлаа. Нэг их уйлсангүй ээ. Хоролоо гэртээ оров. Янжаа орон дээр өлгийтэй хэвтэж буй хүүхдийг харан хөөрөн эгдүүтэй золиг вэ? хэдэн сартай юм.
-3 сар гарантай . Энэ миний найз Энхриймаа бид хэд ингээд л амьдраад байна даа.
-Өө тийм үү . Өнөр өтгөн сайхан л амьдарч байгаан байна шдээ. Ийн хоёр найз дээр Энхриймаа нэмэгдэн халуун яриа өрнүүлэн Янжаа, Цэцэгээ хоёр талийгчид яаж загнуулж хэрхэн хэрэг тарьж уурлуулж мөн хамтдаа ямар хөгжилтэй байсан дурламжаа ярин инээмсэглэн , уйлах үедээ ч нулимсаа нуухгүй нэгэн орой өнгөрөв. Хоёр, гурав хоног өнгөрч Дамдин болоод хүүхдүүд ирэв. Баярмаа мөн иржээ. Цэцэгээ, Янжаа хоёр захаар явж юм хум цуглуулан дэлгүүрч хэсээд амжив. Янжаа ,Дамдин хөгшинтэй буцах юмсанж. Баянмөнх ээж рүүгээ харан
-Ээжээ би өвөөтэй цуг явж болох уу? Тэндээл сургуульд орчихьё.. Дамдин хөгшин санаа алдангуй миний хүү эндээ дээр биз дээ.Хөгшин надтай сургуульд сурна гэж юу байхав дээ. Цэцэгээ нэг их удаан бодсонгүй.
-Тэг дээ миний хүү өвөөдөө ханьтай сайн туслаж байгаарай. Ээж нь ажлын заваараа очиж хүүгээ эргэж байна аа.. Янжаа инээмсэглэн ... миний хүүтэй ижил дасал юм чинь энэ хоёр алзахгүй ээ. Барсаа хөдөө төв хоёрын хооронд зөөчхөнө. Тулгаагийн маань нар нь гарч дээ. Дамдин хөгшиний үрчигэр царайнд нь үл мэдэг инээмсэглэл тодрон .... хүү минь цутарчих вий дээ. надад санаа зоволтгүй..
-Аав минь таньд хань болоод харинч зүгээр өөрөө хөдөөд дуртай хүн таны хажууд алзахгүй ээ. миний хүү юмаа бэлд. Ээж нь сургуулиас нь бичиг баримтыг нь аваад Баярмаа эгчээр нь явуулчихана. Баянмөнх баярлан хувцас хунараа бэлдэж эхлэв. Баярцэцэг харин нулимсаа үе, үе унаган сууна. Цэцэгээ яаж ч бодсон энэ удаа хүүгээ авч үлдэх зориг болоод зүрх хүрсэнгүй. Дамдин хөгшинд одоо хань болох сэтгэлийг нь тайтгаруулах ганц хүн Баянмөнх гэдгийг үнэн зүрхнээсээ ойлгож байв.
19-р хэсэг
Энэ өдрөөс хойш хэдэн өдөр өнгөрөв. Нүүхээр болж Дэлгэрбаяр ачааны машин авчирчээ. Цэцэгээ, Энхриймаа хоёр юм хумаа цэгцлэн хог шороогоо цэвэрлэнэ. Хоролоо хөгшин гунигтай байх хэдий ч тэдэнд чадахаараа туслана. Бумаа гэр ачаалалцана. Гэрээ ачаалж дуусаад хөдлөх үед Хоролоо хөгшин :
-Та хэддээ дассан сэтгэл минь асар их юм шүү дээ. Та нар ирж чадахгүй бол би очиж байна аа. Бумаа миний хүү гэр барааг нь буулгаад төвхнүүлчихээд ир дээ. Алив нааш ир хүүхдүүд минь үнсье ... Нулимсаа арчин Цэцэгээ, Энхриймаа хүүхдүүдийг үнсэн хашааны хаалганаас үдэж өгөв. Энхриймаа хашаандаа ганцаараа хохийн хоцрох хөгшинийг хараад нулимсаа үл барина. Нээрээч хол газар нүүж байгаа тул нилээн явав. Явж, явж том хоёр давхар байшин бас урд нь Бадралын гэр харагдав. Энхриймаагийнхан нүүж ирээд хэд хоносон бололтой. Хашаа хороогоо цэвэрлээд тэднийг ирэхийг хүлээж байсан мэт гэрээс гаран хашааны хаалга онгойлгов. Байшингаас харин Цэцэгээгийн дүү Агваан гарч ирэв. Хашааны хаалгаар орон машин зогсход тэрээр ирэн
-За хүүхдүүд минь сайн явж ирэв үү? Ах нь байшинг нь хүлээлгэж өгөх гээд ирчихлээ.
-Сайн сайн ахаа баярлалаа. Бодсоноос их том байшин байна шүү..
-Тиймээ хүүхдүүд л барьж байсан юм. Сайхан том хашаатай байгаа биз. Харин өвөл түлш их орох гээд байдаг шүү. за орцгооё . Дэлгэрбаяр минь манайхаар үзэгддэгсэн байж ээ. Дэлгэр толгойгоо маажин инээмсэглэн .. харин ажил ихтэй очиж чадахгүй яваад байгаа ах минь ... Цэцэгээ, Агваан руу харан
-Ах минь одоо надад ч үзэгдэхгүй. Солонгос руу явах виз нь гарчихсан удахгүй явах гэж байгаа хүн
-Өө тийм үү? Амгалан ах нь сайн уу? ах дээрээ очих нь уу? за тэгээд айлын хоёр эр хүн байна даа. Амьдралаа өөд нь татаад сайн сайхан явбал хөгшин ах нь баярлах байна. Ийн бүгд байшинд орон сонирхцогоов. Энхриймаа хүүхдээ тэвэрсээр гэртээ оров. Цэцэгээ болон Баярцэцэг, Баянжаргал хоёр байшингаар тойрон сонжин алхана. Уг байшин нь доод давхартаа гал тогоо нь тусдаа 2 өрөөтэй дээд давхартаа жижигдүү боловч мөн хоёр өрөөтэй том байшин юмсанж. Цэцэгээгийн хувьд энэ бол ёстой л мөрөөдөж байсан байшин нь байв. Баясгалан яг ийм байшингийн зураг гарган байшингаа яваандаа томруулж янзалах талаар ярьдаг байсан нь санаанд нь буув. Дэлгэрбаяр инээмсэглэн танайх чинь тавилагаа бараг аваагүй байгаа хэрэг үү? эднийг хэзээ зөөх нь вэ?
-Үгүй дээ. эндээ л байж байг байр саванд нь юм багтахгүй давчуу юм. Ямар хар элгийн хүмүүст байшингаа зарж байгаа биш миний дүү нар хэрэглэж л бай.
-Эгч минь тэгвэлч орд харшд орсоноос ялгаагүй болж шүү. За юмаа зөөцгөөхүү Дэлгэрбаяр, Бумаа мөн Энхриймаагийн аав Бадрал ачаа бараа буулгаж байшин руу зөөв. Цэцэгээ өрөөнүүдээр ороод Агваан ахруугаа инээмсэглэн
-Та цэвэрлээ юу даа. Цэмцийлгэсэн байх чинь вэ?
-Үгүй дээ. Урд айлын ээж, охин хоёр өчигдөрөөс өглөө болтол цэвэрлэсэн хөөрхий... ингэхэд ямар учиртай айл вэ?
-Аан тийм үү? миний найзынх байгаа юмаа. Бидэнтэй ханьтай амар шүү дээ.
-Аштай юу даа. Ах нь бас бодож л байлаа. Айл буулгавал зүгээр шүү гэж ойр дотно найзууд юм бол санаа амарлаа. Сүрхий ажилтай хүүхэн харагдана лээ шүү. Ийн үд хэвийж нар буухтай зэрэгцэн төвхнөөд авав. Гаднаас Энхриймаа, ээж Сүрэн хоёр хоол цай болсоор орж ирэв. Сүрэн, Цэцэгээ рүү инээмсэглэн
-За хоолоо идэцгээ... манай мах дуусчихаж таван цулын хуурга хийчихлээ болох болов уу даа.
-Юу ярина вэ? эгч минь ёстой сайхан шүү дээ. баярлалаа танд байшингаач цэвэрлүүлээд хоол ч хийлгээд төвөг удчихлаа.
-Ийм юм байх шүү дээ. ямар ажил гэхэв дээ. за хоолоо халуун дээр нь идэцгээ .. царцчихана шүү... би цай аваад ирье... Хоол ундаа идэж дуусаад Дэлгэрбаяр, Бумаа, Агваан хөгшин явахаар босцгоов. Цэцэгээ ,Бумаагийн халаасанд мөнгө хийгээд машиндаа бензин хийчхээрэй ...
-Яахнав дээ. хүүхдүүддээ боов , боорцог аваад өгчих зүгээр ...
-Зүгээр аваа .. хэд хоногоос Баярцэцэг бид хоёр очно оо. Би ажлынхаа салбарыг солиогүй байгаа . Баярцэцэг ч хэд хоног ажиллах байх.. Дэлгэрбаяр , Баянжаргалыг тэврэн үнсээд ах нь явахаасаа өмнө ирнэ ээ за юу? Баярцэцэгээ та хоёр Амгалан ахдаа захиа бичээрэй.. гээд гарав. Цэцэгээ, Агвааны хажууд очин ахаа үлдэгдэл мөнгө нь хэд билээ.Ямарч байсан надад байгаа нь энэ байна. гээд мөнгө өгөв. Агваан инээн за тэр яах вэ? боломжоороо л өгнө биз. Чамаас мөнгө авчихвал би ахад зандруулна больж үзье.гээд авсанч үгүй .. Ах бид хоёрт ярьсан юм бий. Миний дүү битгий санаа зов. Харин гал, тог цахилгаанаа байнга шалгаж байгаарай даа. Агваан баяртай гээд байшинд нь уясан хуучин хадгийг аван шинэ хадаг уяж өгөөд өнөр өтгөн сайн сайхан амьдархыг билэгдэн ерөөл хэлээд дүү нараа үнсээд гарч одов. Цэцэгээ аавынхаа занг андахгүй мөн Агваан хэдий нас өндөр болж байгаа ч ахаасаа үнэхээр жаахан хүүхэд шиг айдаг болохыг мэдэх билээ. Тэрээ дотороо Агваанд баярлахын дээдээр баярлан нулимсаа залигана. Чухам энэ үед хань минь хажууд байсан бол гэж бодохоор л хоолой нь зангиран байшингийнхаа цонхоор ханийхаа инээмсэглэлийг дотороо төсөөлөн зогсов.
Үргэлжлэл бий...
Хард Билгүүн
Сэтгэгдэл (16)