Монголын театрын урлагийн хөгжлийг шинэ түвшинд гаргаж, үзэгчдийн оюун санаа, гоо зүй, ёс суртахуун, соён гэгээрлийг театрын уран бүтээлээр дамжуулан боловсрол олгох зорилгоор байгуулагдсан найруулагч М.Батболд “Альфа” постдрамын театрын хамт олон "Фауст" жүжгийг тайзнаа амилуулахаар болжээ.
Дэлхийн сонгодог жүжгийн ноён оргил, тулгын гурван чулуугаар У.Шекспирийн “Гамлет”, М.Сервантисын “Кихот ноён”, И.В.Гётегийн “Фауст”-ыг нэрлэдэг.
“Фауст” жүжгийг ОХУ-ийн ГИТИС-ийг дүүргэсэн найруулагч М.Батболд 2018 онд Монголын үзэгчдэд анхлан хүргэсэн юм. Германы суут зохиолч, эрдэмтэн И.В.Гётегийн хоёр бүлэг, 14 үзэгдэлт эл жүжгийн нээлтийг ирэх есдүгээр сарын 11-14-нд “Корпорэйт” зочид буудлын тоглолтын танхимаас үзэх боломжтой.
Уг жүжгийн гол дүрүүдэд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, “Х ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү, залуу уран бүтээлч М.Лхагва, Б.Одгэрэл, Т.Анхзул, Б.Хатанбаатар нар тоглоно.
Сэтгэгдэл (1)