-
2017 оны 2 сарын 17
Монгол Улсын Засгийн газар, ОУВС хоорондын хэлэлцээр энэ долоо хоногт дуусна. Гэхдээ хэлэлцээрийн үр дүн эцэслэн гараагүй байгаа энэ үед урьдчилсан таамгаар дүгнэлт өгөх боломжгүй тухай ОУВС-и
-
2017 оны 2 сарын 15
Одоогоос 10 хоногийн өмнө шатахуун импортлогчид шатахууныхаа жижиглэнгийн үнийг 80-150 төгрөгөөр нэмэгдүүлсэн билээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан шатахуун импортлогчдоос тайлбар авчээ.
-
2017 оны 2 сарын 14
Ард иргэдийн нуруун дээр ачаа болж, үндэслэлгүйгээр үнээ нэмдэг шатахуун импортлогчид “Засаг”-аасаа давсан эрх мэдэлтэй болоод удаж байна. Ганцхан л таалагдахгүй шийдвэр гаргавал “гайгүй сайн үнээ нэмчихнэ шүү” хэмээн занадаг тэд сурсан зангаараа шатахууныхаа үнээ нэмээд 14 хоножээ. Шалтгаан нь нөгөөх л ам долларын өсөлт, дэлхийн зах зээлд нэмэгдсэн газрын тосны үнэ ханш.
-
2017 оны 2 сарын 13
Монголбанк 1 долоо хоногтой 107.4 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны 02-р сарын 13-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 380.9 тэрбум төгрөг болно.
-
2017 оны 2 сарын 13
“Петровис”, “Шунхлай” зэрэг компани шатахууныхаа үнийг литр тутамд нь хөдөө орон нутагт 100-150 төгрөг, хот орчимд 80-100 төгрөгөөр нэмээд байгаа билээ.
-
2017 оны 2 сарын 02
Монголбанк 2460.00 төгрөгийн хаалтын ханшаар 16.2 сая ам.долларыг зах зээлд нийлүүллээ.
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2467.45 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 17.6 сая ам.доллар худалдаж авах, 356.10 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 56.0 сая юань худалдан авах санал ирүүлсэн байна.
Харин своп, форвард арилжаагаар банкууд 2.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 30 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Төвбанк биелүүлсэнгүй.
-
2017 оны 2 сарын 01
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит бус хуралдаан Монголбанкны Захирлуудын зөвлөлийн хурлын танхимд 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
Активын удирдлагын компани байгуулах болон холбогдох хуулийн төслийн үзэл баримтлалын тухай;
“Монгол Улсын Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн концепц;
Валютын бирж байгуулах тухай.
Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу (i) Активын удирдлагын үр ашигтай тогтолцоог бий болгох, эрсдэлтэй активын зүй зохистой удирдлагыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, (ii) “Монгол Улсын Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төслийг боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг, болон (iii) Валютын арилжааны нэгдсэн платформ байгуулах нөхцөл шаардлага, техникийн шийдлийн асуудлыг судлан үзэж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад шаардлагатай албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтов.
-
2017 оны 1 сарын 31
2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 27 хувьцаат компанийн 9,293,950 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцаа өсч, 11 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Хай би ойл” компани хамгийн өндөр буюу 15.00-иар өссөн бол “Женко тур бюро” 11.09%, “Улсын их дэлгүүр” 10.91%-иар тус тус өслөө. ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 39 долоо хоногийн хугацаатай 150,000 ширхэг, 156 долоо хоногийн хугацаатай, 18.000%-ийн хүүтэй 2,790 ширхэг, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 950 ширхэг ЗГҮЦ арилжигдаж, нийт 14,142,085,131.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр MSE ALL индекс 840.91 нэгж болж 0.31%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,441,914,088,121.00 төгрөг боллоо.
Арилжаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
-
2017 оны 1 сарын 30
Монголбанк нэг долоо хоногтой 173.5 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0 хувийн ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр өнөөдрийн байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 422.5 тэрбум төгрөг боллоо.
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татжээ.
-
2017 оны 1 сарын 27
Монголбанк 1 долоо хоногтой 122 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны 01-р сарын 27-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 428.4 тэрбум төгрөг болно.
1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
-
2017 оны 1 сарын 27
Төвбанкны өчигдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2474 төгрөг 49 мөнгөтэй тэнцэж байсан бол “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.доллар 2476 төгрөгөөр худалдан авч, 2480 төгрөгөөр арилжиж байна.
Харин арилжааны банкуудад нэг ам.долларыг 2460-2464 төгрөгөөр худалдан авч, 2481-2484 төгрөгөөр арилжиж байна. Мөн нэг валют арилжааны төвүүд болон арилжааны банкуудад нэг евро 2655 төгрөгтэй тэнцэж байна.
-
2017 оны 1 сарын 23
Монголбанк 1 долоо хоногтой 179.4 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа.
Ингэснээр өнөөдрийн байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 331.4 тэрбум төгрөг болов.
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
-
2017 оны 1 сарын 20
Монголын Хөрөнгийн Биржийн нэгдүгээр сарын 20-ны өдрийн тойм мэдээллийг хүргэлээ. Тус мэдээлэлд дурдсанаар зах зээлийн нэгдсэн MSE ALL индексийн хувьд 6.86 нэгж буюу 0.81 хувиар өсч 851.76 нэгжид хүрсэн байна.
-
2017 оны 1 сарын 18
Монголбанк өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар 361.16 төгрөгийн хаалтын ханшаар 9.0 сая юанийг нийлүүлсэн байна.
-
2017 оны 1 сарын 18
Элчин сайд Шин Хаймин Хятадын Аж үйлдвэр, Худалдааны банк (ICBC)-ны Олон улсын асуудал хариуцсан газрын дарга, Монгол дахь байгууллагын бэлтгэл ажил хариуцагч ноён Ао Жуньчэнтэй уулзаж, Хятадын ICBC банк Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээх эрхтэй болсонд баяр хүргэлээ
Нuygiughhhijоён Ао Жуньчэн хэлэхдээ, БНХАУ-ын ЭСЯ-ны дэмжлэг дор ICBC банк Монголын холбогдох байгууллагын зөвшөөрлөөр Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээх эрхтэй болсон. Миний бие өнөөдөр Монголын Төв банкнаас гэрчилгээгээ авсан, энэ завшааныг ашиглан ТУЗ-ын дарга И Хуймань болон ICBC банкны захирал Гу Шуг төлөөлөн Элчин сайд Шин Хайминд талархлаа илэрхийлж байна. Монгол Улс бол Хятад Улсын хөрш, “Нэг бүс нэг зам” санаачилга дахь хил дагуух улс бөгөөд хоёр улс хамтын ажиллагааны өргөн их нөөц бололцоотой юм гэв. Түүнчлэн тэрээр ICBC банк Монгол дахь төлөөлөгчийн газраа нээсний дараа Хятад Монголын холбогдох төсөл, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлж хоёр улсын харилцан ашигтай хамтдаа хожих хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах болно гэдгээ илэрхийллээ.
Элчин сайд Шин Хаймин хэлсэн үгэндээ, банк санхүүгийн хамтын ажиллагаа бол Хятад Монголын “Эрдэс баялгийг нээн олборлох, дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүүгийн хамтын ажиллагааг уялдуулан цогц байдлаар хөгжүүлэх” эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны ерөнхий чиглэлийн чухал багана нь юм. Мөн тэрээр, ICBC банк Монголд төлөөлөгчийн газраа нээх энэхүү завшааныг ашиглан боломжоос атгаж, Монголд бүхий л ажлаа тогтвортой, бодитойгоор явуулна гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
-
2017 оны 1 сарын 17
Монголын хөрөнгийн биржийн 2017 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар ”I”, ”II”, ”III” ангилалд бүртгэлтэй нийт 22 хувьцаат компанийн 15,506 ширхэг хувьцаа, ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай 60,000 ширхэг, 104 долоо хоногийн хугацаатай, 18.00%-ийн хүүтэй 10,200 ширхэг ЗГҮЦ арилжигдаж, нийт 6,528,962,458.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
-
2017 оны 1 сарын 16
Монгол Улсаас БНХАУ-ад суугаа ЭСЯ-наас ирүүлсэн мэдээллийн дагуу Бээжин хотноо “Торгоны зам ач холбогдол” сэдэвт Хятадын гадаад хөрөнгө оруулалтын нэгдсэн форумын ээлжит хурал 2017 оны 1 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.
Түүнчлэн 1 дүгээр сарын 16-ны өдөр “Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын уулзалт”-ыг Монгол Улсаас БНХАУ-ад суугаа элчин сайдын яамны байранд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүнтэй холбогдуулан МҮХАҮТ бизнес эрхлэгчдийн айлчлалыг зохион байгуулах гэж байна.
-
2017 оны 1 сарын 11
Монголбанк 1 долоо хоногтой 118 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны 01-р сарын 11-ний байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 230.3 тэрбум төгрөг болно.
1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
-
2017 оны 1 сарын 10
Банкууд өнөөдөр валютын дуудлага худалдаагаар 2492.06 төгрөгийн ханшаар 12.0 сая ам.доллар, 358.09 төгрөгийн ханшаар 78 сая юань худалдан авах санал ирүүлсэн байна.
Харин Монголбанк 2498.00 төгрөгийн нэг ханшаар 6.2 сая ам.долларыг нийлүүлж, 352.00 төгрөгийн хаалтын ханшаар юанийн саналыг 100 хувь биелүүлжээ.
Мөн өдрийн своп, форвард арилжаанд банкууд 1.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Төвбанк биелүүлсэнгүй.
-
2017 оны 1 сарын 06
Монголбанк 1 долоо хоногтой 21 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны 01-р сарын 06-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 365.3 тэрбум төгрөг болно.