-
2016 оны 11 сарын 11
Сүүлийн өдрүүдэд эрчимтэй өсөж 2610 төгрөгт хүрээд байсан долларын ханш буурч эхэллээ. Тодруулбал, Монголбанк өнөөдөр валютын ээлжит бус дуудлага худалдаа зарлаж зах зээлд 72.4 сая ам.долларыг 2,450 төгрөгийн үнээр нийлүүлсэн. Тэгвэл, их хэмжээний ам.доллар худалдаж авсан банкууд ам.долларын ханшаа буулгаж долларын ханш 2,470 төгрөгт хүрлээ.
Ингээд арилжааны томоохон банкуудын ам.долларын ханшийг 16:00 цагийн байдлаар хүргэж байна.
-
2016 оны 11 сарын 11
Монголбанкны өчигдрийн зарласан ханшаар 2453 төгрөг 39 мөнгөтэй тэнцэж байгаа бол өнөөдрийн 09:45 цагийн үед “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2590 төгрөгөөр худалдан авч, 2610 төгрөгөөр арилжиж байна.
-
2016 оны 11 сарын 11
Өчигдөр өглөө 2495 төгрөгтэй тэнцэж байсан долларын ханш хэдхэн цагийн дотор 2560 төгрөг болж өсөв. Өдөрт 20-30 төгрөгөөр нэмэгдэж байсан ноён доллар юуны учир ийнхүү хэдхэн цагийн дотор огцом өссөн нь олны анхаарлыг татаж, басхүү шоконд оруулав. Тэгвэл яг одоогийн байдлаар Найман шарга худалдааны төвд долларыг 2550 төгрөгөөр авч 2580 төгрөгөөр зарж байна. Энэ нь мөн л даруй 20 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн долларын ханшыг дагаад гадаад валютын ханш ч өсчээ. Үүгээр зогсохгүй зарим арилжааны банкууд долларын гүйлгээгээ зогсоосон байх аж.
-
2016 оны 11 сарын 10
Мөн зарим валютын ханш ч мөн өссөөр байна. Ханшийн энэ огцом өсөлтнөөс болж зарим банкууд ам.доллар худалдахаа зогсоосон байна. Одоогийн байдлаар “Голомт”, “Төрийн” банк ам.доллар зарахаа зогсоож, хэзээнээс эргэн худалдаж эхлэх нь тодорхойгүй болсон байна.
-
2016 оны 11 сарын 10
Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2428 төгрөг 08 мөнгөтэй тэнцэж байгаа бол “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2476 төгрөгөөр худалдан авч 2485 төгрөгөөр арилжиж байна.
-
2016 оны 11 сарын 09
Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2420 төгрөг 90 мөнгөтэй тэнцэж байгаа бол “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2450 төгрөгөөр худалдан авч 2460 төгрөгөөр арилжиж байна.
-
2016 оны 11 сарын 07
Монголбанк нэг долоо хоногтой 223.3 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 15.0 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа.
-
2016 оны 11 сарын 07
Монголбанкны нэрлэсэн ханшаар нэг ам.доллар өнгөрсөн амралтын өдрүүдэд 2406 төгрөгтэй тэнцлээ.
-
2016 оны 11 сарын 01
юань
-
2016 оны 11 сарын 01
Долларын ханш 2410 төгрөг болж өслөө. Өнөөдөр ”Найман шарга” валютын захад нэг ам.долларыг 2396 төгрөгөөр авч, 2410 төгрөгөөр зарж байна.
Харин арилжааны банкууд 2374-2380 төгрөгийн ханшаар авч, 2391-2394 төгрөгөөр худалдаж байна. Тэгвэл Монголбанкны нэрлэсэн ханш 2374.21 төгрөгтэй тэнцэж байна.
-
2016 оны 10 сарын 28
Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2363 төгрөг 10 мөнгөтэй тэнцэж байгаа бол “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларыг 2385 төгрөгөөр худалдан авч 2395 төгрөгөөр арилжиж байна.
-
2016 оны 10 сарын 27
Монгол банкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2348 төгрөгтэй тэнцлээ.
-
2016 оны 10 сарын 25
Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2335 төгрөг 88 мөнгөтэй тэнцэж байна.
-
2016 оны 10 сарын 13
Банкууд 2277.00-2290.11 төгрөгийн ханшаар 56.8 сая ам.доллар, 338.46-340.82 төгрөгийн ханшаар 81.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 2288.61 төгрөгийн нэг ханшаар 15.0 сая ам.доллар, 340.50 төгрөгийн хаалтын ханштайгаар 10.0 сая юанийг тус тус нийлүүллээ.
-
2016 оны 10 сарын 13
Олон Улсын Валютын сангийн ажлын хэсэг энэ сарын 20-нд Манай улсад айлчилна. Ажлын хэсгийн Техникийн багийн дүгнэлтийн дараа ОУВС-гаас Монгол Улсад ”Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэх талаарх албан ёсны хариугаа өгөх юм. Манай улсын хувьд тус хөтөлбөрийн хүрээнд 1-1.5 тэрбум ам.долларын зээл авахаар яригдаж байна.
АНУ-ын Вашингтон хотноо Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банкны 2016 оны жилийн уулзалтад манай улсаас Сангийн сайд, Монгол банкны Ерөнхийлөгч албаны төлөөлөгчдийн хамт өнгөсөн долоо хоногт оролцсон юм. Уулзалтын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцжээ.
Б.ЦэцэгОлон Улсын Валютын сангийн ажлын хэсэг энэ сарын 20-нд Манай улсад айлчилна. Ажлын хэсгийн Техникийн багийн дүгнэлтийн дараа ОУВС-гаас Монгол Улсад ”Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэх талаарх албан ёсны хариугаа өгөх юм. Манай улсын хувьд тус хөтөлбөрийн хүрээнд 1-1.5 тэрбум ам.долларын зээл авахаар яригдаж байна.
АНУ-ын Вашингтон хотноо Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банкны 2016 оны жилийн уулзалтад манай улсаас Сангийн сайд, Монгол банкны Ерөнхийлөгч албаны төлөөлөгчдийн хамт өнгөсөн долоо хоногт оролцсон юм. Уулзалтын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцжээ.
Б.Цэцэг
-
2016 оны 10 сарын 11
Долларын ханш 2276 төгрөг болж өслөө. Өнөөдөр ”Найман шарга” валютын захад нэг ам.долларыг 2270 төгрөгөөр авч, 2276 төгрөгөөр худалдаалж байна.
Харин арилжааны банкууд 2260-2267 төгрөгийн ханшаар авч, 2277-2279 төгрөгөөр худалдаж байгаа юм. Тэгвэл Монголбанкны нэрлэсэн ханш 2273,59 төгрөгтэй тэнцэж байна.
-
2016 оны 10 сарын 10
Монголбанк 1 долоо хоногтой 215 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 15.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2016 оны 10-р сарын 10-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 591.6 тэрбум төгрөг болно.
1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
-
2016 оны 10 сарын 06
Ам.долларын ханш буурч байна. Өнөөдрийн байдлаар Найман шарга валютын захад 2265 ханшаар худалдаж авч, 2280 ханшаар худалдаж байна.
Харин банкуудын хувьд 2274-2276 ханшаар худалдаж авч, 2286-2288 ханшаар худалдаж байна. Өнөөдөр мөрдөж буй Монголбанкны албан ханш 2289,67 төгрөгтэй тэнцэж байгаа бөгөөд өмнөх өдрөөс бага зэрэг буурсан байна.
-
2016 оны 10 сарын 04
Монголын хөрөнгийн биржийн 2016 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “I” болон ”II” ангилалд бүртгэлтэй нийт 10 хувьцаат компанийн 22,028 ширхэг хувьцаа, ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай 50,000 ширхэг, 39 долоо хоногийн хугацаатай, 16.958%-ийн хүүтэй 50,000 ширхэг, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,004 ширхэг ЗГҮЦ арилжигдаж, нийт 10,208,634,984.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр MSE ALL индекс 812.07 нэгж болж 0.45%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,368,301,670,264.00 төгрөг боллоо.
-
2016 оны 10 сарын 04
Монголбанк гадаад валютын дуудлага худалдаанд оролцсонгүй.
Банкууд 2282.50-2293.10 төгрөгийн ханшаар 4.7 сая ам.доллар худалдан авах, 342.05-342.55 төгрөгийн ханшаар 4.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ. Харин своп, форвард арилжаагаар банкууд 8.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг Монголбанк биелүүлсэнгүй.