Монголбанк Ипотекийн зээлийн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд долдугаар сард 15.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 231 зээлийн хүсэлтэд олгохоор арилжааны банкуудад хуваарилав. Он гарснаас хойш тус санхүүжилтэд нийт 155 гаруй тэрбум төгрөгийг олгосон ба Засгийн газраас 59.6 тэрбум төгрөгийг 860 зээлийн хүсэлтэд, Монголбанкнаас 96.2 тэрбум төгрөгийг 1187 зээлийн хүсэлтэд олгоод байгаа юм.