Өнөөдрийн байдлаар I, II, III ангиллын 17 хувьцаат компанийн 480,961 ширхэг хувьцаа арилжигджээ. Үүнээс долоон хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, найман хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан үзүүлэлттэй гарчээ.
Мөн хоёр хувьцаат компанийн ханш тогтвортой гарсан байна. Үүнээс "Багануур" ХК болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК зэрэг компанийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Шуудан" ХК болон "Махимпекс" ХК компанийн хувьцаа хамгийн их уналттай байгаа аж.
Энэ өдөр "TOP 20" индекс 19170.64 нэгж болж, 0.03 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,323,494,299,075.00 төгрөг боллоо.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж