Монголын хөрөнгийн бирж 2018 оны долдугаар сарын 23-ны өдрөөс долдугаар сарын 27-ны өдрүүдэд таван удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 207.2 сая төгрөг буюу нийт 1,036,318,735.12 төгрөгийн арилжаа хийсэн байна. Нийт 40 компанийн 6,513,364 ширхэг хувьцаа 794,069,135.12 төгрөгөөр арилжаалагдсан байна.
2018 оны долдугаар сарын 23-ны өдрөөс долдугаар сарын 27-ны өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,320 ширхэг засгийн газрын үнэт цаасыг 242,249,600 сая төгрөгөөр арилжаалсан байна. 2018 оны долдугаар сарын 27-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,361,516,976,987.77 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19345.19 нэгж болж өмнөх долоо хоногоос 2.65 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Л.Сайнбаяр