Өнөөдрийн байдлаар I, II, III ангиллын 14 хувьцаат компанийн 78,701 ширхэг хувьцаа арилжигдсанаас долоон хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан үзүүлэлттэй гарлаа.
Түүнчлэн хоёр хувьцаат компанийн ханш тогтвортой байна. Тухайлбал, "Улсын их дэлгүүр" ХК болон "Хөх ган" ХК-ын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жинст-Увс" ХК болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК компанийн хувьцаа хамгийн их уналттай гарав.
Өнөөдөр "TOP 20" индекс 19263.81 нэгж болж, 0.35 хувиар өссөн ба зах зээлийн үнэлгээ 2,335,940,155,650.7 төгрөг болсон байна.
Б.Лхам