“Эрдэнэс таван толгой” ХК-ий энэ оны хагас жилийн тайлангаа өнөөдөр танилцууллаа. “Эрдэнэс таван толгой” ХК хагас жилийн байдлаар 953 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ. Энэ нь жилийн батлагдсан төсвийн орлого 1,26 их наяд таграгийн 78 хувийг бүрдүүлж, улсын төсөвт төвлөрүүлэх 285 тэрбум төгрөгнөөс 216,5 тэрбум төгрөгийг хагас жилд багтаан төвлөрүүлж, 373,3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
Нүүрсний үнийн бодлогыг “Чалко Тхейдинг Хоггконг” компанитай зах зээлийн эрсдэл, үнэ уналтаас хамгаалсан суурь үнийн зохицуулалтыг тохиролцож, 59,3 ам.доллар байсаг ханшийг 61 ам.доллар болгон өсгөжээ. Бусад нүүрсний нээлттэй сонгол шалгаруулалтаар 68-70 ам доллараас дээш үнээр тогтоосон нь орлогыг нэмэгдүүлж, ашигтай ажиллах суурь нөхцөл нь бүрдсэн гэж албаныхан мэдээлж байна.
Хагас жилийн хугацаанд 4,9 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байсан бол 5,1 хувьд хүргэж төлөвлөгөөгөө давуулан биелүүлэсэн байна. Мөн 5 сая тонн нүүрс экспортлох хагас жилийн төлөвлөгөөг 6,9 сая тонн болгож нэмэгдүүлжээ.
Түүнчлэн энэ онд уурхайчдынхаа цалинг 21 хувиар нэмэгдүүлж, шөнийн цагийн нэмэгдлийг 5 дахин өсгөж, ажилчдаа дэмжиж ажиллаж байгаа аж.
“Эрдэнэс таван толгой” ХК-ий үйл ажиллагааны талаарх холбогдох тус компаний Гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас тодрууллаа.
-“Эрдэнэс таван толгой” ХК хэчнээн туслан гүйцэтгэгч компанитай хамтран ажиллаж байгаа вэ?
-Энэ оны төлөвлөгөөгөөр 213 тэрбум төгрөгийн худалдан авалт хийхээр тусгасан. Өнөөдрийн байдлаар 19 томоохон худалдан авалт хийсэн. Шууд худалдан авалт 70 орчим хийсэн. Бид бол хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Харин бид 23 компанитай байнгын хамтран ажилладаг. Аль болох олон компанитай хамтран ажиллаж байгаа. Гэхдээ нийлүүлэгчийн хувьд шаардлага хангах, хангахгүй гэж байдаг.
-УИХ-ын тогтоолын дагуу “Эрдэнэс таван толгой” хувьцаагаа 30 хувь, 50 хувь зэрэг гаргадаг. Та бүхний хувьд аль хөрөнгийн биржийг сохирхож байгаа вэ?
-Энэ талаар ажлын хэсэг байгуулагдан эрчимтэй үйл ажиллагаа явуулж байна. Хэд хэдэн хөрөнгөийн биржүүдийн мэдээлэл аваад явж байна. Үүнд нэлээдгүй цаг хугацаа шаардагдана.
-Компани ашигтай ажиллаж, өөрийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийх боломжтой болсон гэсэн. Жишээ нь ямар ямар төслүүдийг өөрийн хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөж байна вэ?
-Төслийн хувьд эхлээд төмөр замын асуудалд анхаарлаа хануулж байна. Энэ нь манай хамгийн том гарц юм. Одоо байгаа Гашуунсухайт хавьцаа маш өндөр ачаалалтай ажилалж байна. Мөн хөрс баяжуулах, усан хангамж болон бусад авто зам, цахилгаан хангамжийн төслүүд байна. Гэхдээ аль төсөлд нь ямар хэмжээний хөрөнгө оруулах эсэхийг Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамнаас шийднэ.
-“Эрдэнэс таван толгой” ХК одоогоор хэчнээн ажлын байр бий болгоод байна вэ?
-“Эрдэнэс таван толгой” ХК-ий үйлдвэрийг дагаад шууд болон шууд бус хэлбэрээр 5800 гаруй ажлын байр бий болсон. Мөн олборлолтыг дан монгол хүмүүс хийдэг. Олборлогч компаниудын ханган нийлүүлэлтийг монгол компаниуд хийдэг. Бид ханган нийлэлтийнхээ крмпаниудыг монгол компани байх гэсэн шаардлага тавьдаг. Энэ нь өрсөлдөөнийг хязгаарласан хэмээн хууль зөрчсөн гэсэн асуудал яригддаг ч Монголдоо байгаа эрх нь бидэнд байдаг учраас үндэсний компаниудаа дэмждэг. Зөвхөн нэг төмөр зам хөдлөхөд л түүнийг дагасан бүх зүйлүүд урагшаа явна. Олборлолт явуудахад л 5800 орчим ажлын байр, 100 орчим компани ажилтай байна гэсэн үг.
-Цалин нэмэгдсэн гэсэн. Танай байгууллагын дундаж цалин хэд болж өсөв?
-Монгол улсын ирээдүйг манай уурхайчид нуруун дээрээ үүрч яваа. Сүүлийн хэдэн жил цалин нэмэгдээгүй. Энэ жилийн хувьд 21 хувиар нэмэгдүүлсэн. Албан тушаал хамаарахгүйгээр гүйцэтгэх албан тушаалтнуул ажилчидтайгаа ижил хэмжээний цалин авдаг. Манайх 2016 онд цалинг бууруулсан, мөн хангамжуудыг хассан юм. Тухайлбал би гар дээрээ 3,2 сая төгрөг авдаг. Цалингийн тухайд боломжийн нэмэгдүүлж байгаа. Ингэснээр дэлхийд өрсөлдөх хэмжээний уурхайчидтай болох юм.
-Ордын үнэлгээний хувьд хуучин гаргасан үнэлгээ нь хэвээрээ байна. Үнэлгээ нь хэзээ шинэчлэгдэх вэ?
-Ордын үнэлгээ дэд бүтцийн аль төслөө авснаас шалтгаалан өөр өөр байдаг. Газар доорх баялгийн үнэлгээ гэхээр бас арай бага гардаг. Гаргаж ирэхийн тулд маш их технологи шаардлагатай. Газар доорх баялгийг үнэлдэг Австрали технологиор үнэлүүлээд эхэлсэн байгаа.
-Ханган нийлүүлэтийн байгууллагуудаас хувцас, харуул хамгаалалт, хүнс болон бусад хэрэгцээт зүйлүүд орно.
-1072 хувьцааны нэгж үнэ цаашид нэмэгдэх боломж байгаа юу?
-1072 хувьцааны нэгж үнэ 933 төгрөгийн ханштай байгаа. Компаний цэвэр ашиг өсөх тусам тус үнэлгээ өндөр болох юм. Мөн эхний удаа буюу тодорхой ногдол ашиг тарааснаар тэр хэмжээгээр өсдөг. Үүнийг илүү үнэлэхийн тулд бид дэд бүтэцтэй байх шаардлагатай. Өөрийн төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр гэх мэт. Тэгэснээр илүү өндөр үнэлэгдэх боломжтой. Монголын цорын ганц 3 сая иргэнийг төлөөлсөн хувьцаат компани. Мөн Монгол Улсын ирээдүй. Ялангуяа гэр бүл, хувь хүний санхүүгийн ирээдүйг гаргаж өгөхийн төлөө ажиллаж байна. Энэ боломжууд нь бүрдээд эхэлсэн гэж хэлж болно. Хамгийн гол нь 1072 хувьцааны дансаа нээсэн 393 иргэн байна. Иргэд хувьцааныхаа дансыг ирж нээлгэх хэрэгтэй байна.
-Ногдол ашгийг хэзээнээс олгож эхлэх вэ?
-Хагас жилээр олсон ашиг нь жилийн эцэст хэд болох тоон үзүүлэлтээс хамаарч ирэх оноос өгөхийг үгүйсгэхгүй юм. Орлого, ашиг өндөр байгаад Засгаас шийдэж өгвөл үүнээс өмнө ч өгөх боломжийг эрэлхийлж байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (25)