Монголын хөрөнгийн бирж 2018 оны долдугаар сарын 30-ны өдрөөс наймдугаар сарын гуравны өдрүүдэд таван удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 110.9 сая төгрөг буюу нийт 554,839,674.78 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:
Нийт 49 компанийн 3,125,929 ширхэг хувьцаа 508,205,754.6 төгрөгөөр арилжаалагдсан байна.
2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:
2018 оны долдугаар сарын 30-ны өдрөөс наймдугаар сарын гуравны өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар 456 ширхэг засгийн газрын үнэт цаасыг 46,633,920 төгрөгөөр арилжаалсан байна.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:
2018 оны наймдугаар сарын гуравны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,386,780,559,563.02 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19532.68 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.00 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Л.Сайнбаяр