-
2016 оны 12 сарын 09
Өмнөх Засгийн газрын үед Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах сонгон шалгаруулалтад ”Шиньхуа” групп, ”Энержи ресурс” компани, Японы ”Сумитомо” корпорацитай хамтран консорциум бүрдүүлэн өрсөлдөж, ялалт байгуулсан. Гэвч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн ахалж асанУИХ-аас томилогдсон Ажлын хэсэг тус групптэй байгуулах гэрээг хойшлуулсан байдаг.
-
2016 оны 12 сарын 06
БНХАУ-ын Шэньжэн хотын Хөрөнгийн бирж болон Хонконгийн Хөрөнгийн биржийг холбох ёслол өчигдөр /2016.12.05/ өглөө 9.30 цагт боллоо. Ийнхүү Хятадын эх газар болон арлын Хонконгийн Хөрөнгийн бирж шууд арилжаа хийх суваг нээгдэж, Хятадын хөрөнгийн зах зээлийг гадаадад нээлттэй байх чиглэлд хийсэн чухал алхам боллоо.
Хувьцааны захыг нээхээс өмнө уг хоёр бирж видеогоор холбогдож харилцсан байна.
Хятадын Үнэт цаасны хяналт удирдлагын хорооны дарга Лю Шиюй нээлтийн арга хэмжээнд оролцож хэлэхдээ “Шэньжэн, Хонконгийн хөрөнгийн бирж холбогдсон нь хоёр газрын хөрөнгийн зах зээлийг цаашид зохицуулж хөгжүүлэхэд түүхт цаг мөч боллоо. Энэ нь олон улсын болон улсын дотоодын хөрөнгийн зах зээлд эерэг хүч сэлбэж, итгэл найдвар нэмэх болно” гэжээ.
Эх сурвалж: mongol.cri.cn
-
2016 оны 12 сарын 06
Арилжааны үзүүлэлтийг төрлөөр нь авч үзвэл, хоёрдогч зах зээл дээр Засгийн газрын 3,007 ширхэг бонд 299.92 сая төгрөгөөр, үнэт цаасны гурван ангилалд нийт 22 компанийн 34,123 ширхэг хувьцаа 26.36 сая төгрөгөөр зарагдлаа. Арилжааны үнийн дүнгийн дийлэнх буюу 91.9 хувийг бондын арилжаа бүрдүүлсэн байна.
Хувьцааны ангиллын хувьд I ангилалд таван компанийн 19,527 ширхэг хувьцаа 11.30 сая төгрөгөөр арилжигдлаа. Харин II ангилалд 13 компанийн 13,637 ширхэг хувьцаа 13.66 сая төгрөгөөр, III ангилалд дөрвөн компанийн 959 ширхэг хувьцаа 1.39 сая төгрөгөөр арилжигдсан байна.
Арилжааны тоо ширхгээр АПУ /MSE:APU/ компанийн хувьцаа 11,720 ширхэг арилжигдсанаар тэргүүлсэн бол Тавантолгой /MSE:TTL/-ийн хувьцаа 8.64 сая төгрөгийн үнийн дүнтэй арилжигдсанаар идэвхитэй нь байлаа.
Салбарын үзүүлэлтээр хүнсний салбарын хувьцаа тоо ширхгийн 55.70 хувийг, уул уурхайн салбарын хувьцаа үнийн дүнгийн 36.95 хувийг эзэлжээ.
Зах зээл дээр өсөлт давамгайлсан ба 13 компанийн хувьцааны ханш өсч, долоон хувьцааны ханш бууралттай байв. Ханшийн өндөр өсөлтийг Шарын гол /MSE:SHG/-ийн хувьцааны ханш 6.30 хувиар үзүүлсэн ба Авто импекс /MSE:AOI/-ийн ханш -11.36 хувиар буурсан байна.
ЭХ СУРВАЛЖ: WWW.MARKETINFO.MN
-
2016 оны 12 сарын 05
Арилжааны банкууд аравдугаар сард уул уурхайн салбарт дөрвөн тэрбум 863 сая төгрөгийг зээл олгосон байна. Энэ талаар Монголбанкны нэгдсэн тайланд тусгажээ.
-
2016 оны 12 сарын 05
2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 22 хувьцаат компанийн 34,123 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцаа өсч, 7 хувьцаат компанийн хувьцаа буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа.
-
2016 оны 12 сарын 04
12 дугаар сарын 02-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 23 хувьцаат компанийн 73,265 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 39,222,257.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээс 11 хувьцаат компанийн хувьцаа өсч, 6 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 6 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Таван толгой” компани хамгийн өндөр буюу 9.15-иар өссөн бол “Гермес центр” 7.14%, “Адуун чулуун” 6.10%-иар тус тус өслөө.
Энэ өдөр ”MSE ALL” индекс 787.53 нэгж болж 0.83%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,373,434,111,771.00 төгрөг боллоо.
-
2016 оны 11 сарын 29
Монголбанк 234 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжааллаа
-
2016 оны 11 сарын 29
Өнөөдөр Засгийн газрын бондын арилжаагаар Сангийн яам 100,000 ширхэг бонд худалдаж 10 тэрбум төгрөг босгохоор болжээ.
-
2016 оны 11 сарын 29
Энэ сарын 24-30-ны өдрүүдэд Зүүн Өмнөд Азийн Төв Банкуудын холбооны Ерөнхийлөгч нарын уулзалт болж байна. Мъянмар Улсын Найпьидо хотноо зохион байгуулагдаж буй уг чуулганд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан оролцож байгаа юм.
Чуулганы хүрээнд Монголбанкны зүгээс Зүүн Өмнөд Азийн Төв банкуудтай ажлын уулзалт зохион байгуулах аж. Энэ нь олон талт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
-
2016 оны 11 сарын 28
Монголбанкны өчигдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2459 төгрөг 66 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр арилжааны банкууд ам.долларыг 2454-2457 төгрөгөөр худалдан авч, 2464-2470 төгрөгөөр арилжиж байна.
-
2016 оны 11 сарын 28
Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт хөрөнгө энэ оны гуравдугаар улиралд 724.2 төгрөгт хүрчээ. Үүнээс 447.7 тэрбум төгрөгийг нь эзэлсэн нь нийт хөрөнгийн гуравны нэг эргэлтгүй болоод буй юм.
Тэдний хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл 78.1 тэрбум төгрөгт хүрсэн нь нийт зээлийнх нь 17.4 хувь муудсан үзүүлэлттэй байна.
-
2016 оны 11 сарын 23
“Өнөөдөр бидэнд арилжааны банкнаас хараат байдлаар батлан даалт хийх эрх зүйн орчин үйлчилж байна” гээд нийт зээлийн 60 хувьд гаргаж буй батлан даалтаас бусад хэсэгт л арилжааны банк эрсдэлээ тооцох ёстой гэлээ.
-
2016 оны 11 сарын 23
Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган өнөөдөр болж байна. Энэ сарын 23-24-ны өдрүүдэд үргэлжлэх тус чуулган Чингис хаан зочид буудалд болж буй юм.
Чуулганыг МУИС-ийн Бизнесийн сургууль, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Хүнс, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам (ХХААХҮЯ), Мэдээллийн Технологийн Шинжлэх Ухааны Парк, Шинэ Монгол Дээд Сургууль, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), Монголын Бизнесийн Зөвлөл, Хөгжлийн Шийдэл, Стартап Монгол зэрэг байгууллагууд зохион байгуулж байна.
Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган нь Монгол Улсад энтрепренершипийг хөгжүүлэх, гарааны бизнес, энтрепренершипийн таатай орчин-экосистемийг бий болгох, иргэд, аж ахуйн нэгжүүдийн энтрепренерлэг сэтгэлгээ, урам зоригийг өдөөх, тухайн талбар дахь ололт, амжилтыг тэмдэглэхэд чиглэсэн жил бүр зохион байгуулагддаг үйл ажиллагаа юм. Энэ үеэр
МУИС-ийн доктор, эдийн засагч Ч.Хашчулуун ”Монгол Улсад Инновацийн сан байгуулахын ач холбогдол” илтгэл тавилаа.
Тэрбээр илтгэлдээ ”Монгол Улсын сүүлийн жилүүдийн инновацийн түвшинг авч үзвэл боловсролын үзүүлэлт сайжирсан бөгөөд яг одоо дэлхийд 55-р байрт бичигдэж байна.
Харин бидний шийдэх ёстой асуудал юу вэ гэвэл эдийн засгийн үр ашигтай дэмжлэг бүрдүүлэх, энэ тал дээр манай улс 93-р байранд явж байна. Манай улсын Их сургуулийн хэрэггүй юм хийдэг байдлыг засч залруулах хэрэгтэй.
Мөн засгийн газар өөрөө инновациа дэмжихгүй бол ямар ч урагштай зүйл байхгүй. Хамгийн түрүүнд засгийн газраас инновацийн бодлогын төслүүдийг батлах ёстой” хэмээн дурьдлаа.
Мөн энэ үеэр Wellspring LLC-ийн үүсгэн байгуулагч Paul Lee үг хэлэв. Тэрбээр
“Гадаадад бүтээгдэхүүн худалдаалах гэж байгаа бол тухайн улсынхаа бараа бүтээгдэхүүний борлуулалт, сонирхлыг хамгийн түрүүнд судлах шаардлагатай.
Израйль бол 100 хувь цагаачлалын улс. Энэ улсын хувьд энтрепренершипийг хөгжүүлэх нь нэг номерийн асуудал байдаг. Тиймээс маш олон технологи, инновацийг хөгжүүлэх алхам хийж байсан. Энэ улсаас манай Сингапур улс маш их зүйлийг сурсан.
Монгол Улсын хувьд байгалийн нөөц бий боловч далайд гарцгүй зэрэг зарим асуудал байна. Гэхдээ үүгээр хязгаарлагдахгүйгээр сэтгэх хэрэгтэй гэж уриалмаар байна.
Израйль болон Сингапурт цагаачлал, олон улс орноос хүмүүс орж ирснээр гадныхнаас суралцах боломж гарч ирсэн. Гаднаас орж ирсэн улсыг дэмжих, дэмжихгүй янз бүрийн байр суурьтай байдаг боловч гадны улстай харилцаж, гадны соёлыг сурталчилна гэдэг маш чухал” гэснээр эхний хэлэлцүүлэг өндөрлөлөө.
Чуулган ”Монгол Улсад Инновацийн сан байгуулахын ач холбогдол” илтгэлээр үргэлжилж байгаа юм.
-
2016 оны 11 сарын 23
Олон улсын “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 23
Хятадын зах зээлд нүүрсний үнэ 200 ам.доллар давчихаад байхад Монголд Тавантолгойн ордын нүүрсийг уурхайн аман дээрээс тн-ыг нь 27-хон ам.доллароор зарж байсан. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээ дэлхийн зах зээлийн үнээс бараг 10 дахин хямд зарсан гэсэн үг юм.
-
2016 оны 11 сарын 21
Зээл ийнхүү өссөнтэй зэрэгцэн иргэдийн хадгаламж мөн 31 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны наймдугаар сарынхаас 15.3 хувиар өссөн байна. Үүний 80 гаруй хувь нь хугацаатай хадгаламж байгаа бөгөөд энэ нь мөн 11.7 хувиар өсчээ.
-
2016 оны 11 сарын 17
Монголбанк өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа.
-
2016 оны 11 сарын 16
Өнөөдөр Байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
-
2016 оны 11 сарын 15
Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаагаар дамжуулан 20.0 сая ам.доллар, 56.5 сая юань тус тус худалдан авах саналыг ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлсэн байна. Валютын ханшийн өнөөгийн түвшинг Монголбанк эдийн засгийн суурь хүчин зүйлстэй нийцгүй, хөөсөрсөн гэж үзэж байгаа тул гадаад валютын зах зээлд үргэлжлүүлэн оролцох шийдвэр гаргалаа.
Сүүлийн хоёр удаагийн дуудлага худалдаагаар Монголбанк нийт 92.4 сая ам.доллар, 129.5 сая юанийг гадаад валютын захад нийлүүлсэн байна.
-
2016 оны 11 сарын 14
Өнөөдөр Америк долларын ханш 2600 төгрөг давчихлаа. Эдийн засагчдын таамаглалаар бол ноён ногоон өөдөө цойллоо гээд энэ онд 2500 л хүрэх байсан. Гэтэл оргил таамгийг аль хэдийнэ давж одов.
УИХ-аар 2017 оны нэгдсэн төсөв батлагдсантай холбогдуулан Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийх үеэр валютын өсөлтийн тухайд дурдсан. Түүний хэлсэн “Валютын ханш сүүлийн өдрүүдэд нэлээд огцом нэмэгдэж байна. Засгийн газар анхааралтай ажиглаж байгаа. Хяналтаас алдахгүй байдлаар явж байгаа” гэсэн үгийг ишлэхгүй орхиж болохгүй байх.
Мөн тэрбээр хурлынхаа үеэр “Энэ оны төгсгөл, ирэх оны эхний улиралд валютын ханш буурах байх гэдэгт найдаж байна” гэсэн бүрхэг хариулт сэтгүүлчдэд өгсөн.
Долларын ханш өдрөөр биш цаг минутаар өсөж байхад Сангийн сайд хяналтанд байгаа гэсэн нь юу гэсэн үг вэ. Яг үнэндээ долларын ханш хяналтаас гардагаа гарч хаданд гарчихаад байна. Б.Чойжилсүрэн ард түмнийг хуурахаа боль.
Ёжилж хэлбэл сангийн сайд долларын ханшийг хяналтандаа байлгаж өсгөж байгаа юм байна. Ямар сайндаа л ”Доллар авах гээд төгрөгөө тоолж байх хооронд ханш нь өсөж мөнгө хүрэхээ байчихаад байх юм ” гэсэн явган яриа гарч байхав дээ.
Өнөөдөр америк долларын галзуурлыг намжаахад гадны шууд хөрөнгө оруулалт чухал. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 350-хан сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн гэх статистик бий.
Ноён ногооны өсөлтөөс болж аж ахуй нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчид үүд хаалгаа барихад тулаад буйг тэд сошиалаар илэрхийлж байгаа юм. Хэдийнэ 2600-г давсан ам.доллар удахгүй 3000-т хүрэх бололтой
Хяналтаас гарсан нь элхэн байгаа валютын ханшийн өсөлт хяналтад байгаа гэж Сайд Б.Чойжилсүрэн ард түмнийг хуурахын оронд гадаадын шууд хөрөнгө оруулалтадаа анхаарал хандуулах цаг нь болоод байна.