2018 оны есдүгээр сарын 10-ны өдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 645,265 ширхэг хувьцаа арилжигдсанаас есөн хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, найман хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол найман компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Жуулчин Дюти Фрий” ХК (SUL+8.79%) болон “Говь” ХК (GOV+7.28%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Стандарт Ноос” ХК (ALI-12.50%) болон “Увс Чацаргана” ХК (CHR-12.50%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр “TOP 20” индекс 20234.42 нэгж болж 1.6 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,323,626,997,017.25 төгрөг боллоо.