"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалтын дагуу бүртгэлтэй хувьцаат компаниудын 2017, 2018 оны үзүүлэлтийг харгалзан үнэт цаасны ангиллыг Гүйцэтгэх захирлын 2018 оны 9-р сарын 04-ний А/100 тоот тушаалаар шинэчлэн тогтоолоо.
Үүний дагуу "Баянгол зочид буудал" ХК-ийг ангилал ахиулж I ангилалд, "Жинст-Увс" ХК, "Хөвсгөл Алтандуулга" ХК болон "ЛендМН ББСБ" ХК-ийг ангилал ахиулан II ангилалд, "Түшиг уул" ХК-ийг ангилал бууруулан III ангилалд тус тус бүртгэлээ.
"I" ангилалд бүртгэлтэй компаниудын шинэчлэгдсэн жагсаалтыг Энд дарж үзнэ үү.
"II" ангилалд бүртгэлтэй компаниудын шинэчлэгдсэн жагсаалтыг Энд дарж үзнэ үү.
"III" ангилалд бүртгэлтэй компаниудын шинэчлэгдсэн жагсаалт Энд дарж үзнэ үү.