Өнөөдөр I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 180.604 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс долоон хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, найман хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол гурван компанийн ханш тогтвортой гарчээ.
Тодруулбал, "Женко Тур Бюро" ХК болон "Дархан Гурил Тэжээл" ХК компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Шилтгээн" ХК болон "Фронтиер Лэнд Групп" ХК компанийн хувьцаа хамгийн их уналттай байна.
Энэ өдөр "TOP 20" индекс 19915.05 нэгж болж 0.07 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,314,925,283,573.01 төгрөг болжээ.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн бирж