Монголын ууган арилжааны банк болох Худалдаа, хөгжлийн банкны 28 жилийн ой энэ жил тохиож байна. Банк ойгоо угтан 5 шинэ салбар нээж, дахин 5 салбарынхаа тохижилтыг шинэчлэхээр төлөвлөсөн ба түүний эхлэл нь болж, Улаанбаатар хотын зүүн бүсийн бизнес эрхлэгч болон иргэддээ зориулсан Тэнгэр плаза салбараа өнөөдөр нээж, харилцагчидтайгаа хамт нээлтийн ёслолоо хийлээ.
Худалдаа, хөгжлийн банк зах зээлд тэргүүлэгч, нийгэм эдийн засагт голлох үүрэг, хариуцлагатай оролцогч банк болохынхоо хувьд үргэлж шинийг санаачилж, харилцагчиддаа тэргүүн түвшний үйлчилгээг хүргэсээр ирсэн билээ. Энэ ч үүднээс 2014 онд Их Британийн “Allen international consulting group” компанитай хамтран ажиллаж, салбарууддаа шинэ өнгө төрх оруулж, харилцагчидаа тав тухтай орчинд үйлчилгээгээ авах боломжийг олгосон. Энэ нь Монголын арилжааны банкуудад шинэ жишиг тогтоосон. Өнөөдөр нээлтээ хийж буй Тэнгэр плаза салбар ч мөн адил Allen загвараар тохижуулагдан харилцагчиддаа үүд хаалгаа нээлээ.
Шинэ салбарынхаа нээлтэд зориулан 8-р сарын 31-ний өдрийг дуустал бүх төрлийн үйлчилгээндээ урамшуулал зарласан байгаа ба Тэнгэр плаза салбарын чадварлаг, найрсаг хамт олноос банкны бүхий л үйлчилгээг тав тухтай орчинд урамшуулалтайгаар хүлээн авах боломжтой юм байна.
Хөгжил Дэвшилд Хамтдаа