Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 2018 оны эхний найман сарын байдлаар нийт 12.2 тоннд хүрсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад адил үзүүлэлт аж.
Тэгвэл 2018 оны наймдугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 2,866 кг алт худалдан аваад байна. Найм дугаар сарын байдлаар нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 95,042.34 төгрөг байлаа.