Монгол улс 2018 оны эхний хагас жилд 140 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт барааны эргэлт 6.3 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 3.6 тэрбум ам.доллар, имдорт 2.7 тэрбум ам.доллар байна.
Эрдэс бүтээгдэхүүн 3027.0 сая ам.доллар, үндсэн төмөрлөг түүгээр хийсэн зүйлс 49.8 сая ам.доллар, түүхий болон боловсруулсан арьс шир 11.4 сая ам.доллар, нэхмэл бүтээгдэхүүн 242.8 сая ам.доллар, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс 144.9 сая ам.доллараар тус тус экспортолжээ.
Мөн хүнсний бүтээгдэхүүн 199.0 сая ам.доллар, эрдэс бүтээгдэхүүн 591.1 сая ам.доллар, үндсэн төмөрлөг түүгээр хийсэн зүйл 565.9 сая ам.доллар, тээврийн хэрэгсэл тэдгээрийн сэлбэг, эд анги 481.4 сая ам.доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл 577.3 сая ам.доллараар тус тус импортолсон дүн мэдээ гарчээ.
Л.Сайнбаяр