2018 оны есдүгээр сарын 25-ны өдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 449,997 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байллаа. Үүнээс "Сүү ХК (SUU+8.94%) болон "Монгол шуудан ХК (MNP+7.19%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Могойн гол ХК (BDL-14.86%) болон "Женко тур бюро ХК (JTB-14.21%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр "TOP 20" индекс 19912.97 нэгж болж 0.24 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,327,024,742,277 төгрөг боллоо.
Л.Сайнаа