Худалдаа хөгжлийн банк 28 жилийн ойгоо угтан Эх орныхоо ирээдүйн эзэд нь болсон хүүхэд залуучуудын эрдэм мэдлэгийг тэтгэх үйлсэд хувь нэмрээ оруулан Улсын хэмжээнд 28-н ерөнхий боловсролын сургуулийн номын санг тохижуулах мөн номоор баяжуулах сайн үйлсийн аянаа үргэлжлүүлсээр, ерөнхий боловсролын 13, 28 болон 72-р сургуулиудын номын санг тохижуулж, олон сонирхолтой номуудаар баяжуулан хүлээлгэж өглөө.
Номын сонголтыг сургуулийн багш, номын санчид өөрсдөө хийсэн бөгөөд сурагчдын танин мэдэхүй, сэтгэхүйг хөгжүүлэх чухал, хэрэгцээтэй ном товхимлуудаас гадна сурган хүмүүжүүлэх гэгээн үйлсийн эзэд болсон багш нарын мэдлэг чадварыг хөгжүүлэх номууд ч цөөнгүй байсан юм. Монгол улсын газрын зурагтай ижил хэлбэр дүрс бүхий номын тавиур нь “Ухаан саруул, оюун тунгалаг, мэдлэг, боловсролтой Монгол хүүхдүүдийг төлөвшүүлэх, бэлтгэх” утга билэгдэл агуулсан төдийгүй, сурагч хүүхдүүдийн сэтгэлийг татаж, олны нүдийг мялаасан сайхан бүтээл болж чадсанаараа онцлог байлаа.
Хөгжил дэвшилд хамтдаа