Өнөөдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн. Үүнээс 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, найман хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол нэг компанийн ханш тогтвортой байв.
Тухайлбал, "Ган хэрлэн” ХК болон "Хэрлэн Хивс” ХК компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто импекс” ХК болон "Багануур” ХК компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"Ард Даатгал" ХК-ийн олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн захиалгад 1367 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож нийтдээ 6.9 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирүүлсэн нь олон нийтэд санал болгосон дүнгээс 32.7 хувиар давсан үзүүлэлт болон байна.
Энэ өдөр "TOP 20" индекс 19,994.87 нэгж болж 0.41 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2.334.337.681.058 төгрөг боллоо.
Б.Лхам