Монголбанк, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Интститут нар "Хамтын ажиллагааны санамж бичиг" байгууллаа.
Уг санамж бичиг нь “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд үндэсний хэмжээнд санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн зохистой шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэх, жижиг дунд аж ахуйн нэгж, бичил бизнес эрхлэгчдийн бүртгэл, тайлагналын чанарыг сайжруулах, салбарын мэргэжилтний чадварыг тасралтгүй хөгжүүлэх, мэргэшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд хамтран оролцох, хамтын ажиллагааг нэгтгэн чиглүүлэх зорилготой юм.
Энэ хүрээнд үндэсний хэмжээнд сургагч багш нарыг бэлтгэх, тэднийг чадавхжуулах, хамтарсан эрдэм шинжилгээ, олон талт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг тус тусын цахим хуудсанд байршуулж, тогтмол шинэчилж байх, санхүүгийн мэдлэг олгох гарын авлага, багшийн ном, орон нутгийн иргэдэд сургалт явуулахад ашиглагдах материал, видео хичээл болон бусад цаг үеийн хэрэглэгдэхүүн боловсруулах, санхүүгийн боловсролын чиглэлээр туршлага судлах дотоодын болон олон улсын сургалтад хамрагдах зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллана.
Б.Лхам