Хоёрхон жилийн өмнө эдийн засгийн үзүүлэлтүүд хасахыг зааж, эрчимт эмчилгээний тасагт орчихсон гэдгийг тухайн үеийн Ерөнхий сайд нь онцолж байлаа. Тэгсэн атлаа тэр үеийн Сангийн сайд төсвийг хариуцлагажуулахын төлөө төдийлөн оновчтой шийдэл гаргахгүй байсаар огцорсон. Харин ундуй сундуй бодлогыг зөв гольдролд оруулж, уналтыг сэргэлт болгохын төлөө одоогийн Сангийн сайд, Сангийн яамны хамт олон зөв бодлогоор ажилласан. Энэ нь эдийн засгийн үзүүлэлтүүдээр батлагддаг. Эдийн засгийн өсөлт эхний хагас жилийн байдлаар 6.3 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 410 тэрбум төгрөгийн ашигтай гарсан зэргээс харвал эрчимт эмчилгээний тасагт байсан эдийн засаг эдүгээ зөв гольдролдоо орох нь оржээ. Гэхдээ ийм эдийн засаг маш эмзэг байдаг. Ганцхан буруу, популист амлалтыг Төсвийн хуульдаа тусгахад л эргэж эрчимт эмчилгээний тасаг руугаа алхахад бэлэн байдаг. Ийм эгзэгтэй цаг мөчид ирэх оны Төсвийн тухай хуулийг өнгөрсөн баасан гарагт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-д өргөн барьсан. Өнөөдөр эхлэх намрын чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд энэ төсөл байгаа. Ирэх оны төсвийг Сангийн яамныхан төсөөлөхдөө нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9 их наяд 676.5 тэрбум төгрөг байхаар тусгажээ. Энэ нь ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь байх юм. Харин төсвийн алдагдлыг ДНБ-ий -5.4 хувь байхаар төсөөлсөн байна. Эдийн засгийг тогтвортой өсөлтөөр хангахдаа төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн Цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлогыг авч хэрэгжүүлэн гэж Сангийн яамны онцолсон төсвийн төслийн онцлогууд нь Төсвийн зарлагын реформыг хийхдээ төсвийн тэгш бус хуваарилалтыг арилгах, ил тод болгох, агаарын бохирдлыг бууруулах бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, эмнэлгийн бие даасан байдлыг хангаж, санхүүжилтийн тогтолцоог зөв болгох, өрх, сумын эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг эрс сайжруулах, малыг эрүүлжүүлж махны экспортыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, цалингийн зардлыг үр ашигтай зарцуулах, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үр ашгийг сайжруулах, гадаадын хөнгөлөлттэй зээлийг эдийн засаг, нийгмийн үр ашигтай төсөлд зарцуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм байна.
Засгийн газар Хүний хөгжил сангаас дамжин ирсэн 1 их наяд 71.9 тэрбум төгрөгийн өрийг барагдуулж, улмаар Ирээдүйн өв санд 2019 онд 553.1 тэрбум төгрөг, цаашид жил бүр 1.0 их наяд гаруй төгрөгийг хуримтлуулахаар тооцжээ. Ингэснээр Монгол Улс анх удаа байгалийн баялгийн орлогоосоо хуримтлал үүсгэж, ирээдүй хойч үедээ өвлүүлэх зорилтыг эхлүүлэх ажээ. Ийм зорилт тавин ирэх оны төсвийн хуулийн төслийг бичсэн Сангийн яамны хамт олныг танилцуулъя. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОХУ-ын Ленинградын Их сургууль, Австралийн Сиднейн их сургууль төгссөн, магистр, Сангийн дэд сайд Х.Булгантуяа АНУ-ын Yale-ийн Их сургууль төгссөн, магистр, Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт Сөүлийн Үндэсний их сургууль төгссөн, доктор (Ph.D), ТБТГ-ын дарга Ж.Ганбат, АНУ-ын Колорадогийн Их сургууль төгссөн, магистр, ЭЗБГ-ын дарга Г.Батхүрэл, Австралийн Үндэсний их сургууль төгссөн, магистр, ТСГ-ын дарга М.Батхуяг Австралийн Куинслэндын Их сургууль төгссөн, магистр, СБГ-ын дарга Ц.Зоригтбат Японы Тоёхашигийн Их сургууль төгссөн, магистр, ТХОГ-ын дарга Г.Түвдэндорж АНУ-ын Берклей Их сургууль төгссөн, бакалавр, ХСГ-ын дарга И.Батхүү Сөүлийн Үндэсний их сургууль төгссөн, магистр , НБББГ-ын дарга Ч.Чимидсүрэн, МУИС-ЭЗС төгссөн, магистр, ТНХ-ийн дарга Д.Өлзийсайхан Австралийн Үндэсний Их сургууль төгссөн, магистр, ТЗХ-ийн дарга М.Санжаадорж АНУ-ын Стрейрын Их сургууль төгссөн, магистр, ТОХ-ийн дарга Б.Тэлмүүн АНУ-ын Корнеллийн Их сургууль төгссөн, магистр, Өрийн удирдлагын хэлтсийн дарга Б.Сүх-Очир Австралийн Сиднейн Их сургууль төгссөн, магистр, СХУХ-ийн дарга Б.Анар АНУ-ын Жоржиа Их сургууль төгссөн, магистр, ХААБХ-ийн дарга З.Энхболд МУИС-ХЗС, СЭЗДС төгссөн, СЗЗДХ-ийн дарга Л.Сонор АНУ-ын Вашингтоны Их сургууль төгссөн, бакалавр.
С.Нацагтовуу
Сэтгэгдэл (13)