Санхүүгийн зохицуулах хорооны өчигдрийн 1/3857 тоот албан бичгийн дагуу олон нийтэд шинээр үнэт цаасаа санал болгон арилжаалсан "Ард даатгал” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо.
Тус компани нь нийт хувьцааныхаа 30 хувийг олон нийтэд санал болгож 5.2 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн бөгөөд хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалга олон нийтэд санал болгосон дүнгээс 32.7 хувиар давж ирсэн юм.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж