-
2020 оны 5 сарын 12
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн сарын 30-нд өгчээ.
-
2020 оны 5 сарын 12
Голомт банкнаас “Төлбөр тооцоогоо зайнаас хийж, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ эрсдэлээс хамгаалъя” уриан дор эхлүүлээд буй Сугалаатай SocialPay аяны эхний 5 азтан шалгарч, тус бүр 500,000 төгрөгийн эзэд боллоо.
-
2020 оны 5 сарын 12
Шүүх эмнэлгийн дахин бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр алкохол хэрэглээгүй нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл 2.4 промилл хэмжээ нь согтолтын зэрэг биш тэр дор 19 хоног байж өмхийрч, муудсанаас бий болсон исэлтээс үүдсэн хэмжээ гэж гарсан.
-
2020 оны 5 сарын 12
"Байгалиа хамгаалъя" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Баян-Өлгий аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр "Гүрт" гэх газрын ойгоос хууль бусаар мод бэлтгэсэн хэргийг Булган сумын цагдаагийн хэсгийн алба хаагчид шуурхай илрүүлж ажиллаж байна.
-
2020 оны 5 сарын 12
Цахим луйвар үйлддэг этгээдүүд танаас ямагт НЭГ АЛХМЫН ӨМНӨ явдгийг битгий мартаарай
-
2020 оны 5 сарын 12
“Алтан Дорнод Монгол” гэсэн их айлаар овоглох болсноор монголчуудын эчнээ танил болсон хүн бол Тордойн Ганболд. ОХУ-ын иргэн Паушоктой үүсгэсэн маргаан нь дуулиан болж, УЕП асан Д.Дорлигжавтай ана мана үзэлцэж явсан эрхмийн амьдрал бусдын л адил эрээнтэй бараантай. Ингээд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд шинэ өнгө оруулж ирж буй Т.Ганболдын талаарх таны мэдэхгүй хийгээд магад мэдэж байж мэдэх 24 баримтыг хүргэе.
-
2020 оны 5 сарын 12
Египтэд төр засаг нь хэвлэл мэдээллийн байгууллага дахь хяналтыг нэмэгдүүлэх, мөн худал мэдээлэл тараасан сэтгүүлчдийг хорихын тулд коронавирус цар тахал буюу Ковид-19-ийг ашиглаж байна. “Эмнести интернэшнл” олон улсын байгууллагын мэдээлсэнээр төрөөс гаргасан тодорхой дүрэм, журмыг мөрдөөгүй хараат бус, чөлөөт хэвлэл мэдээллүүдэд ажлаа алдах, эсхүл улам дордуулж байцаалт өгөх, шоронд хоригдох эрсдэл бий болж байна гэсэн юм.
-
2020 оны 5 сарын 12
Тус цагдаагийн газраас малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ сарын 1-нээс ирэх сарын 20-ныг хүртэлх хугацаанд "Хаврын нүүдэл" тусгай арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.
-
2020 оны 5 сарын 12
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 491 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор ажиллагаанд 494 хэрэг шалгагдаж байна.
-
2020 оны 5 сарын 12
24цаг.мн сайт УИХ-ын гишүүдийг тойрог тус бүрээр нь танилцуулж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 39 дүгээр тойрог буюу Хөвсгөл аймгаас сонгогдсон Л.Энх-Амгаланг танилцуулж байна. МCS группын тодотголтой түүний хувьд УИХ-ын гишүүнээр хоёр удаагаа сонгогдсон төдийгүй өдгөө парламентын спикер Г.Занданшатарын орлогчоор ажиллаж байна.
-
2020 оны 5 сарын 12
Монгол Улсын өдгөөгийн Ерөнхий сайд нь У.Хүрэлсүх. Монгол Ардын Намын даргын тамгыг давхар атгадаг. УИХ-ын 47 гишүүний 100 хувийн саналаар 2017 оны аравдугаар сарын 4-ний өдөр томилогдсон тэрбээр өдгөө МАН-ыг удирдан ээлжит сонгуульд оролцох гэж байна.
-
2020 оны 5 сарын 12
Өнөөдөр нийслэлд багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 1-3 градус хүйтэн, бусад хэсгээр 2-4 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
-
2020 оны 5 сарын 12
11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн мэдээллийг цахимаар мэдээлнэ.
-
2020 оны 5 сарын 11
Дорнод аймагт “Хүний хөгжлийн ордон” барьж ашиглалтад оруулжээ. Энэхүү ордныг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын санаачилгаар улсын төсвийн 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Сүхжин” ХХК барьж босгожээ.
-
2020 оны 5 сарын 11
УОК-ын шийдвэрээр БНЭУ дахь монгол иргэдээ татан авах асуудлыг УОК эцэслэн шийдвэрлэсэн байна. Одоогоор 480 орчим иргэн хүсэлтээ гаргасан бөгөөд эдгээрийн 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 164 нь оюутан, 260 нь насанд хүрээгүй хүүхэд, 44 нь бусад шалтгаантай иргэд юм байна. Тус улс руу хоёр удаа нислэг үйлдэх юм байна.
-
2020 оны 5 сарын 11
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр АТГ-т мэдүүлэг өгсөн талаараа цахим хуудастаа байршуулжээ. Тэрбээр энэ тухай "Хуулийн байгууллагын дуудсанаар очиж уулзлаа. Хуулийн ажилтны асуултад хариулав"гэсэн байна.
-
2020 оны 5 сарын 11
Франц Улсад тавдугаар сарын 11-ний өдрөөс эрүүл ахуйн онцгой дэглэм, хөдөлгөөн хязгаарлалтыг хэсэгчилэн сулруулах гэж байгаатай холбогдуулж тухайн өдрөөс ЭСЯ-ны консулын үйлчилгээг биечлэн үзүүлэх боломжтой боллоо.
-
2020 оны 5 сарын 11
Ардчилсан намын зургаан дэд даргын нэг Б.Дэлгэрмаа УИХ-ын сонгуульд бие даан оролцох болсон тул намын гишүүнээс хасагдах, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ намын анхан шатны байгууллагад гаргажээ.
-
2020 оны 5 сарын 11
Яармаг- Зайсан- Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг барих бөгөөд эхний ээлжид Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэл дугуйн зам зургаадугаар сарын 10-ныг гэхэд бэлэн болно гэдгийг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэллээ.
-
2020 оны 5 сарын 11
Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын доод бүтцийн буюу далангийн ажлыг ЗХЖШ, дотоодын аж ахуйн нэгжүүд хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд газар шорооны ажлын 60 гаруй хувийг хийж дуусгажээ.