-
2020 оны 5 сарын 09
Энэ сарын 8-нд нийт 66 хүнд шинжилгээ хийгдсэн. Үүнд тандалтын зорилгоор 18, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрөв, ажиглалтад байсан 22 хүн, Алтанбулгийн боомтоор орж ирсэн 22 жолоочид хамрагдсан. Бүгд сөрөг гарсан. Мөн ХӨСҮТ-ээс нэг хүн эдгэрэн гарлаа гэлээ.
-
2020 оны 5 сарын 09
Болзошгүй нөхцөл байдлын үед ЭХЭМҮТ 213-2019 од тэтгэвэртээ гарсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг дайчлан ажиллана.
-
2020 оны 5 сарын 09
Өнөөдрийн байдлаар дэлхийн нийтээр халдварын 97.1 мянган шинэ тохиолдол нэмэгдэж нийт дөрвөн сая тохиолдол бүртгэгдээд байна. Нийт эдгэрсэн хүний тоо 1.4 сая, эмчлүүлж буй хүний тоо 2.3 саяд хүрч байна.
-
2020 оны 5 сарын 09
Загас агнахыг хуулиар хориглосон үед худалдсан зөрчил гарчээ. Тодруулбал, Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багт түр оршин суух эрхтэй БНХАУ-ын иргэн А нь 2020 оны тавдугаар сарын 1-ний өдөр буюу хориотой үед зохих зөвшөөрөлгүйгээр 74 ширхэг Сазан нэршилтэй загас худалдан авсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна гэж Экологийн Цагдаагийн албанаас мэдээллээ.
-
2020 оны 5 сарын 08
эх орондоо нутаг буцах хүсэлтэй иргэдийг нэг цуглуулах хүндрэлтэй байгаа учир эхний онгоц нь Дели хотод газардах бол, хоёр дахь онгоц нь нутгийн баруун урд хэсэгт байрлах ламхай нарын шавилан сууж буй хотын ойр газардах юм байна. Одоогийн байдлаар МИАТ компани тус улс руу нислэг үйлдэхээр бэлтгэлээ базааж буй гэх мэдээлэл бий. Ингэхдээ БОИНГ-737 загварын онгоцоор нислэг үйлдэх бололтой.
-
2020 оны 5 сарын 08
Европын Холбооны Комиссоос 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээний талаар бодлогын баримт бичгийн төсөл боловсруулж байна.
-
2020 оны 5 сарын 08
Дулааны шугам угсралтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор Москва хорооллын хойд талын авто замыг амралтын өдрүүдээр хаахаар болжээ.
-
2020 оны 5 сарын 08
Үйлчилгээний газруудын ширээ нь хэт өндөр гэх шүүмжлэл их байдаг. Тэгвэл Төрийн банкны хамт олон хүн бүрт хүрч үйлчлэх, хүртээмжтэй ажиллах зорилгоор стандарт орчин, тав тухыг бүрдүүлж, тохижуулжээ.
-
2020 оны 5 сарын 08
Алдарт эхийн одонгийн босгыг намсгаж дөрөв ба зургаан хүүхэдтэй эхчүүд алдарт эхийн одон авдаг болсон нь төрөөс төрөлт, хүн амын өсөлтийг дэмжсэн том алхам болсон. Энэ бол зүгээр нэг одон медаль, урамшуулап төдий зүйл биш цаана нь айл өрхийн амьдрал, өнөөгийн нийгэмд дутагдаад байсан хууль байсан юм. Тэгвэл энэхүү хуулийг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол 2010 онд санаачлан батлуулсан байдаг.
-
2020 оны 5 сарын 08
Намайг сургууль руугаа явж байхад замд нэгэн цэрэг тааралдсан юм. Тэр намайг дээшээ өргөөд их баяртайгаар "Чи хаашаа явж байгаа юм бэ?" гэж асуухад нь би "Сургууль руугаа явж байна" гэсэн Тэгэхэд
өнөө цэрэг ах “Бид ялчихлаа! Өнөөдөр сургууль руугаа явахгүй байсан ч болно” гэж хэлээд баярын нулимс дуслуулсан” гэж тэрбээр дурсамжаа хуваалцжээ
-
2020 оны 5 сарын 08
Улсын Онцгой комиссоос БНЭУ-д суугаа Монгол Улсын иргэдээ нэг удаагийн захиалгат нислэгээр эх орондоо авчрах шийдвэрийг гаргасан. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр дээрх захиалгат нислэгийн талаар санал солилцсон юм.
-
2020 оны 5 сарын 08
БНСУ-ын агаарын тээврийн компани болох "Корэйн Эйр" авиа компани ирэх зургадугаар сарын 1-нээс эхлэн Монгол руу чиглэг үйлдэх тухай мэдээлэл цацагдсан билээ. Уг асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан болон Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяагаас тодрууллаа.
-
2020 оны 5 сарын 08
Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь 2019 онд Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 17 хувь байсныг 20.1 хувьд хүргэж, шинээр 31 газрыг улсын тусгай хамгаалалтад авчээ. Тухайлбал, Ноён уул орчмыг дархан цаазат ангиллаар, Гутайн даваа, Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авсан юм.
-
2020 оны 5 сарын 08
Шинэ хотууд байгуулагдсанаар тэдгээрт суурьшлын бүсүүд үе шаттайгаар бий болж, Улаанбаатар хот уруу шилжих хөдөлгөөн буурч, хүн амын хэт төвлөрөл саарна. Мөн хотжилтоос үүдэлтэй иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийн үйлчилгээний чанар сайжирна гэж Засгийн газар үзэж байгаа аж.
-
2020 оны 5 сарын 08
Хэргийг нэхэн сануулахад, уг бичлэгийг гишүүн асан Г.Уянга хийсэн бөгөөд бичлэгт "Архи, тамхи, секс гурав аьдралын утга учир" гэх утгатай үг хэлж буй УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн дүрс бичигдсэн байсан юм. Дээрх бичлэгийг хийсний дараа УИХ-ын гишүүн асан Г.Уянга утсаа алдсан байдаг. Гэвч бичлэг ямар нэг байдлаар Х.Бат-Ялалтад ирсэн бөгөөд мөнгө өгөх саналыг Л.Эрдэнэчимэг өөрөө гаргасан гэж хавтаст хэрэгт дурджээ.
-
2020 оны 5 сарын 08
Хэрэглэгчдийнхээ санхүүгийн гэнэтийн хэрэгцээг шийдвэрлэх үнэнч туслагч байсаар ирсэн “Зэс” кредит карт зах зээлд нэвтрээд дөрвөн жилийг үджээ.
-
2020 оны 5 сарын 08
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” энэ амралтын өдрүүдэд тохиож байна.
-
2020 оны 5 сарын 08
2019 оны арванхоёрдугаар сарын 12-нд хийсэн миний Төрийн ордонд хийсэн мэдэгдэл хууль зөрчсөн байж болошгүй талаар өмгөөлөгч Д.Батхуяг нийслэлийн Прокурорын газарт гомдол гаргасан юм билээ. Дараа нь арванхоёрдугаар сарын 26-нд хууль зөрчөөгүй, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлсэн байна гээд нийслэлийн Прокурорын тогтоол гарсан байна. Үүнийг олж авлаа. Энэ үйл явц Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өөрөө хууль тогтоох байгууллага УИХ-д худал мэдээлсэн. Намайг гүтгэн доромжилсон. Хуулийн өмнө бүгд эрх тэгш байх ёстой.
-
2020 оны 5 сарын 08
Нийт 65 сая төгрөгийн үнэтэй гурван ширхэг автомашинаар цагдаагийн байгууллага эгнээгээ тэллээ
-
2020 оны 5 сарын 08
Сүүлийн 10 жилийн статистик мэдээллээс үзвэл мансууруулах төрлийн бодис хэрэглэгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр буй.