Өнөөдрийн байдлаар манай улсад нэмж сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг ХӨСҮТ захирал Д.Нямхүү онцоллоо. Тэрбээр “Энэ сарын 8-нд нийт 66 хүнд шинжилгээ хийгдсэн. Үүнд тандалтын зорилгоор 18, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрөв, ажиглалтад байсан 22 хүн, Алтанбулгийн боомтоор орж ирсэн 22 жолоочид хамрагдсан. Бүгд сөрөг гарсан.
Өнөөдөр ХӨСҮТ-ээс дахин нэг хүн эдгэрэн гарлаа. Энэ хүнийг дараагийн шатанд хянаж, давтан шинжилгээ авах юм. ХӨСҮТ-д халдвар авсан хоёр хүүхэд байсан. Эдгэрээд гарсан. Одоо ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа оюутнууд их бий. Мөн уушгины хатгаа, хавдартай, жирэмсэн хүмүүс байна. Нийт өвчтөнүүдээс 19-21 насны 21 оюутан, 34, 35, 64 насны зэрэг хүмүүс байна. Ер нь коронавирусээр бүх л насны хүмүүс халдварлаж байгаа гэдгийг дэлхийн олон орны жишээ харуулж байна. Эмч нарын хувьд өвчтөнүүдийн оношны талаар өглөө бүр онлайнаар хуралдаж, хэрхэн ажиллах талаар зөвлөлддөг юм.
Нэг сайхан мэдээ дуулгахад 1940 онд Цагаан цэцэг өвчнийг Монгол Улс устгаж байсан. Харин дэлхийн улсууд 1980 онд устгалаа гэж зарлаж байсан юм. Тэгэхээр манай улсад давуу тал их бий” гэлээ.
А.Сүх