Маргааш буюу тавдугаар сарын 9-ний өдөр ОХУ болон бусад хэд хэдэн улс орнуудад Ялалтын баярын 75 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлнэ. Гэхдээ ОХУ-д халдварын тархалтын оргил үе тохиож байгаа тул цэргийн жагсаал болон олон хүн цугларсан, нийтийг хамарсан арга хэмжээ болохгүй аж.
Тус өдөр ОХУ-д өглөө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Кремлийн хананы дэргэд байх “Нэр нь үл мэдэгдэх дайчдын дурсгалд зориулсан цогцолбор”-т цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.
Мөн Москва, Санкт-Петербург, Севастополь болон бусад 40 гаруй томоохон хотуудад агаарын цэргийн хүчний байлдааны нисэх онгоц, нисдэг тэрэгний жагсаал болно.
Жагсаалын дараа Орос орон даяар ард иргэд гэрийнхээ тагтан дээрээс Эх орны дайны болон Ялалтын баярын билэг тэмдэг болсон “День Победы” дууг нэгэн зэрэг дуулахаар төлөвлөжээ.
Ерөнхийлөгч В.Питины зүгээс баярын өдрийн үдэш ёслолын буудлага болох бөгөөд харин энэ үед иргэдийг гэрээсээ гарахгүй байх, олноороо цуглахгүй байхыг уриалжээ.
Гэсэн хэдий ч Орос улс ялалтыг авчрахад томоохон хувь нэмэр оруулсан ахмад дайчдадаа баяр хүргэн, зөвлөлтийн баатруудынхаа гэрийн цонхон доор очин багахан хэмжээний хүндэтгэлийн тоглолт үзүүлсэн байна. Энэ талаар 1945 онд 6 настай байсан Валентина Удалова: “Намайг сургууль руугаа явж байхад замд нэгэн цэрэг тааралдсан юм. Тэр намайг дээшээ өргөөд их баяртайгаар "Чи хаашаа явж байгаа юм бэ?" гэж асуухад нь би "Сургууль руугаа явж байна" гэсэн Тэгэхэд
өнөө цэрэг ах “Бид ялчихлаа! Өнөөдөр сургууль руугаа явахгүй байсан ч болно” гэж хэлээд баярын нулимс дуслуулсан” гэж тэрбээр дурсамжаа хуваалцжээ.
Цар тахалтай холбогдуулан оросууд Ялалтын баярын 75 жилийн ойд зориулсан цэргийн болон иргэдийн жагсаалыг ирэх намар есдүгээр сарын 3-ны өдөр тохиох Дэлхийн II дайн дууссан өдөр зохион байгуулахаар товлоод байгаа юм байна.
Сэтгэгдэл (1)