Нийслэлийн Прокурорын газраас "Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байсан. Тэгвэл уг хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болохоор товлогдоод байсан ч хойшиллоо. Учир нь шүүгдэгч Х.Бат-Ялалтын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, Л.Даваасүрэн нар шүүх хуралдаан давхцсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт шүүхэд гаргажээ. Энэ дагуу шүүх хурлыг энэ сарын 22-ны 10.00 цаг хүртэл хойшлууллаа.
Хэргийг тодруулбал, "Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт нь УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн өмнө УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Л.Эрдэнэчимэгийг гар утсанд бичигдсэн бичлэгээр дарамталж, 50 сая төгрөг авсан хэрэгт ийн буруутгагдаад буй юм.
Хэргийг нэхэн сануулахад, уг бичлэгийг гишүүн асан Г.Уянга хийсэн бөгөөд бичлэгт "Архи, тамхи, секс гурав аьдралын утга учир" гэх утгатай үг хэлж буй УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн дүрс бичигдсэн байсан юм. Дээрх бичлэгийг хийсний дараа УИХ-ын гишүүн асан Г.Уянга утсаа алдсан байдаг. Гэвч бичлэг ямар нэг байдлаар Х.Бат-Ялалтад ирсэн бөгөөд мөнгө өгөх саналыг Л.Эрдэнэчимэг өөрөө гаргасан гэж хавтаст хэрэгт дурджээ.
Сэтгэгдэл (5)