Өнөөдрийн байдлаар дэлхийн нийтээр халдварын 97.1 мянган шинэ тохиолдол нэмэгдэж нийт дөрвөн сая тохиолдол бүртгэгдээд байна. Нийт эдгэрсэн хүний тоо 1.4 сая, эмчлүүлж буй хүний тоо 2.3 саяд хүрч байна.
Халдварын шинэ тохиолдол эрс буурч, тархалт намжиж байгаа зарим улс орнууд тухайлбал, Шинэ Зеландад нэг, Хятад улсад нэг, Тайланд найм, Өмнөд Солонгост 12, Австралид 18 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Харин Японд 98, Казахстанд 256, ОХУ-д 10.7 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.