УОК-ын шийдвэрээр БНЭУ дахь монгол иргэдээ татан авах асуудлыг УОК эцэслэн шийдвэрлэсэн байна. Одоогоор 480 орчим иргэн хүсэлтээ гаргасан бөгөөд эдгээрийн 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 164 нь оюутан, 260 нь насанд хүрээгүй хүүхэд, 44 нь бусад шалтгаантай иргэд юм байна. Тус улс руу хоёр удаа нислэг үйлдэх юм байна. Эхний ээлжийн нислэг энэ сарын 19-нд Улаанбаатар-Дели чиглэлд нисэж тус бүс нутагт ойр байгаа иргэдийг татан авах аж.
Харин хоёр дахь ээлжийн тусгай үүргийн онгоц энэ сарын 29-нөөс 30-ны өдөрийн хавьцаа тус улсын Goa хот буюу Делигээс 2000 гаруй км газарт байрлах хотод газардаж 129 ламхайг авах юм байна.
Тусгай нислэгийг үндэсний авиа компани болох МИАТ гүйцэтгэхээр бэлтгэлээ базаасан бол Энэтхэгийн талаас шаардлагатай зүйлсээр туслах юм байна. Одоогийн байдлаар 160 зорчигчийн суудалтай БОИНГ-737 загварын онгоцоор нислэг үйлдэх бололтой. УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу БНЭУ дахь иргэдээ татан авахаас өмнө Турк улс дахь иргэдээ татан авах юм. Одоогийн байдлаар Турк руу мөн хоёр онгоц хөөргөхөөр төлөвөлөсөн аж.
Ташрамд дурдахад, тус улсад "COVID19"-ийн халдвар ирэх зургаа, долоо, наймдугаар саруудад эрчимжих эрсдэлдтэй байгааа аж. Тиймээс үүнээс урьтаж иргэдээ татан авах нь хамгийн чухал шийдвэр гэдгийг Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Элчин сайд Г.Ганболд онцолсон юм.
Г.Маргад
Сэтгэгдэл (3)