Тус цагдаагийн газраас малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ сарын 1-нээс ирэх сарын 20-ныг хүртэлх хугацаанд "Хаврын нүүдэл" тусгай арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна. Энэ үеэр малчдын нүүдэллэж байгаа газраар морьт болон мотоцикльтой эргүүл хяналт шалгалт хийж, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн санамж, сэрэмжлүүлэг иргэдэд тарааж ажиллаж байна.
Тус аймагт өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар мал хулгайлах гэмт хэрэг дөрвөн нэгжээр буюу 40 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байгаа болно.
Малаа хариулгатай, сонор сэрэмжтэй байхыг иргэддээ анхааруулж байна.
УВС АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР