Ардчилсан намын зургаан дэд даргын нэг Б.Дэлгэрмаа УИХ-ын сонгуульд бие даан оролцох болсон тул намын гишүүнээс хасагдах, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ намын анхан шатны байгууллагад гаргажээ. Энэ дагуу АН-ын Үндсэн бодлогын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, Б.Дэлгэрмааг дэд даргын албан тушаалаас чөлөөлж оронд нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд дарга Б.Жаргаланг томилжээ. Б.Жаргалан нь УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын охин юм байна.
Б.Жаргалангийн хувьд Архангай аймгаас УИХ-ын сонгуульд нэр дэвших магадлалтай. Өдгөө АН-ын ҮЗХ-ын гишүн Бодлогын салбарын зөвлөлийн дарга статустай, "Монгол Түлхүүр" ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалтай тэрбээр ийнхүү АН-ын дэд дарга боллоо.
Харин Б.Дэлгэрмаагийн АН-ын гишүүнчлэлээс хасагдах асуудлыг намын анхан шатны нэгж шийдэх аж.
Сэтгэгдэл (11)