Баримт 1.
Тэрбээр 1971 оны зургадугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод мэндэлжээ. Гадаад хэлний сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургуулийг дүүргэсэн. Эдийн засагч мэргэжилтэй. Ам бүл тавуулаа.
Баримт 2.
2011 оны есдүгээр сарын 11-ний өдөр бол Монголын алтны томоохон олборлогч “Алтандорнод Монгол” ХХК-ийн түүхэнд шинэ хуудсаа нээсэн өдөр юм. 1997 оноос хойш Монголын газар шорооноос алт ухаж байсан орос эр Паушокын гараас “Алтандорнод Монгол” ХХК-ийг авч, 100 хувь монголчуудын эзэмшилд ирсэн түүхэн өдөр гэж хэлж болно. Энэ түүхийг бүтээсэн хүн бол Т.Ганболд билээ. Нийт ажилчдын 90 гаруй хувь нь гаднын ажилчдаас бүрдэж байсан энэхүү компани нь 2008 оноос хойш хуримтлагдсан их хэмжээний татварын өр төлбөртэй, Монголын болон гадаадын олон банкуудад найдваргүй зээлтэй, Монгол Улсын шүүх болон Олон улсын арбитрийн шүүх дээр тоймгүй олон маргаантай, нөхөн сэргээлт огт хийгээгүй 3000 га талбай, нийт 300 сая долларын өр төлбөртэй компани байсан ч Т.Ганболд томоохон эрсдэл үүрч монголын баялгийг Монголдоо үлдээж, үндэсний хэмжээний томоохон компани болгож чадсан юм.
Баримт 3.
Уг компани Т.Ганболдын эзэмшилд ирснээс хойш Монгол Улсын татварын өр болох 150 тэрбум төгрөг, Японы улсын “Иточу” корпорацийн нэхэмжилсэн 120 сая доллар, ОХУ-ын “Газрпром” банкны 57 сая доллар, Монголын арилжааны банкнуудад төлөх ёстой 100 гаруй тэрбум төгрөгийг тус тус шийдэж барагдуулсан нь дампуурлын ирмэгт ирсэн компанийг ч үр ашигтай ажиллуулж болдгийг харуулсан юм. Энэ үед жилдээ улсад тушаадаг алтын хэмжээ гурван тонн байсан алтны нийлүүлэлтийг Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбоог санаачлан байгуулж салбарын эрх зүйн орчныг өөрчилж улмаар дотоодын алтны тушаалт нэмэгдсэн гэж үздэг.
Баримт 4.
Түүнийг компаниа авахаас өмнө ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хэмжээнд хүрч, компанийх нь ихэнх ажилчин ОХУ-ын иргэд байсан гэдэг. Улмаар “Алтандорнод Монгол" компанийг авсныхаа дараа өдгөө 200 гаруй монгол иргэн ажиллаж байгаа бөгөөд цаашид үйл ажиллагаагаа бүрэн хэмжээнд явуулахын тулд 2000 ажилчин хэрэгтэй талаар дурджээ.
Баримт 5.
Тэрбээр 2015 оны арванхоёрдугаар сард МАН-аас гарч ХҮН-д элсэн орсон бөгөөд улмаар гишүүдийнхээ итгэлийг хүлээж намын дарга хүртэл дэвшжээ.
Баримт 6.
Энэ үед түүнээс сэтгүүлч МАН-ын ирээдүйтэй залуу гишүүн яагаад гэнэт сонгуулийн өмнө ХҮН намд орох болсныг асуухад “Монголд гарцаа байхгүй түүхэн том намууд бол МАН, Ардчилсан нам хоёр мөн үү, гэвэл мөн. Гэхдээ дотор нь ороод ажиллахад учир дутагдалтай, шүүмжлэлтэй харагддаг маш олон зүйл байдаг нь бас үнэн. Гишүүд нь хүлцэнгүй болчихсон, хувь заяатайгаа эвлэрчихсэн, намаа өөрчилж шинэчлэх хүсэл эрмэлзэл нь унтарсан юм шиг тийм шинж тэмдэг тод мэдрэгддэг” хэмээн шинэчлэл өөрчлөлтийг ямагт эрмэлздэгээ илэрхийлсэн байдаг.
Баримт 7.
Улмаар зарим намуудын шидсэн чулуунаас үүдэн ХҮН-ын дотоод асуудал дээд цэгтээ хүрч, бутарахад хүргэсэн юм. Уг асуудлыг намын дотоод халаа сэлгээний асуудалтай ч холбож ярих нь бий.
Баримт 8.
Тэрбээр МАН-аас гарах болсон шалтгаанаа тайлбарлах үеэрээ сонгуульд МАН нэгэнт ялалт байгуулах нь тодорхой болчихсон. Албан тушаалын хуваарилалт ч яригдаад эхэлсэн гэдгийг онцолсон байдаг. Удалгүй МАН-ын алдарт 60 тэрбумын схем олноо дэлгэгдсэн байдаг.
Баримт 9.
Түүний хувьд хүмүүнлэгийн ажилд гар татдаггүй нэгэн. Тухайлбал, "Тэргэнцэртэй мисс" шалгаруулах тэмцээний хамгийн анхны ялагч, залуухан үзэсгэлэнтэй бүсгүй Д.Цолмонд хамгийн сүүлийн үеийн Япон тэргэнцэр бэлэглэсэн. Энэ талаар "Амьдралын идэвхи зүтгэл дүүрэн Мисс Цоомоог хоромхон зуурч болов баярлуулав. Оргил нэвтрүүлж, Идрээ санаачилж бид гурав хэрэгжүүлэв. Хамгийн сүүлийн үеийн, өөрт нь зориулж хийлгэсэн Япон тэргэнцэр" хэмээн бичсэн байдаг.
Баримт 10.
Мөн сагсчин О.Дөлгөөний эмчилгээний зардалд хандив өгсөн хүмүүсийн нэг нь Т.Ганболд. Тэрбээр хувиасаа 10 мянган ам.доллар хандивлаж байв.
Баримт 11.
Хамгийн сүүлд гэхэд хүнд өвчтэй, хэвтэрт байсан эмэгтэйг хүүхдийнх нь хамт байранд оруулсан нь иргэдийн олны талархлыг хүлээгээд буй.
Баримт 12.
Тэрбээр Улсын Ерөнхий прокурор, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав тэргүүтэй хүмүүс хахууль авдаг талаар зоригтой дуугарч, нийгэмд илчилж байлаа.
Баримт 13.
Энэ талаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин анх дуугарч, Т.Ганболд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үеэрээ ч тодорхой тайлбарласан байдаг. Гэхдээ хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын нууцыг задруулж болохгүй учраас хуулийн хүрээнд ярьсан юм. Түүний эл ярилцлагын маргааш Д.Дорлигжавыг цагдан хорьсон билээ.
Баримт 14.
Энэ бүх явдал Т.Ганболдын ярьсан зүйлс үнэний ортойг гэрчилдэг юм. Д.Дорлигжавтай үүсгэсэн маргаанаас гадна Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг өөрийн эзэмшлийн “Корпрэйт” зочид буудалдаа орогнуулж явсан тухайгаа нуулгүй хэлдэг.
Баримт 15.
Т.Ганболд МАНАН-гийн эсрэг “Шударга” гэх тодотголтой таван гишүүний тэмцэлд хүч нэмэн Сүхбаатарын талбайд цугласан олонд үг хэлж байв. Энэ үеэр тэрбээр “Би есөн эрүү шүүлтийг давж гарсан. Бизнес хийхийн тулд МАНАН бүлэглэлд олон зүйлээр дарамтлуулсан. Миний ард том улстөрч, том нам бүлэглэл байхгүй ээ. Миний ард ард түмэн байдаг” гэсэн юм.
Баримт 16.
Мөн тэрбээр хууль, хүчний байгууллагад шургалсан томоохон албан тушаалтнуудтай хийх тэмцлээ эхлүүлж байсан нь жилийн өмнөх үйл явдал.
Баримт 17.
Тэрбээр “Бие даагчдын нэгдэл” нэртэй төлөөлөл байгуулж, нэг мөрийн хөтөлбөр, зохион байгуулалт, сурталчилгааны агуулгатайгаар ажиллахаар болсон. Уг нэгдэл нь УИХ-ын 2020 оны сонгуульд нийт 76 нэр дэвшигчийг тухайн хүний боловсрол, ёс зүй, улстөрийн хүсэл эрмэлзэл зэргийг шалгуур болгон тодруулж, нэр дэвших зорилготой гэдгийг тайлбарлаж байв.
Баримт 18.
Ер нь Т.Ганболдын санаачилгыг дэмжих ёстой. Яагаад гэвэл бие даагч нэртэй болохоос Монголын парламентад зайлшгүй байх ёстой шинэ залуу боловсон хүчин төдийгүй улс төрийн хариуцлагатай албан тушаал хашиж байсан эрхмүүд энэ удаагийн сонгуулиар аль нэг намаас бус өөрсдөө нэр дэвшихээр болоод байгаа юм.
Баримт 19.
Тэрбээр энэ сонгуульд бие даан нэр дэвшихээ зарлаад байгаа бөгөөд ингэхдээ УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрог буюу залуусын хот гэгддэг Дархан-Уул аймагт нэр дэвших шийдвэр гаргажээ.
Баримт 20.
Хуульд зааснаар бие даан нэр дэвшигчид тойргоосоо 801-ээс дээш хүний гарын үсэг цуглуулсан байх учиртай. Энэ хүрээнд Дархан хотод гарын үсэг цуглуулах ажлаа эхлүүлсэн талаар цахим хаягтаа мэдээлээд байгаа юм. Бизнесийн салбарт хэд хэдэн томоохон төслийг эхлүүлж, амжилттай хэрэгжүүлж чадварлаг бизнесмэн гэдгээ харуулсан тэрбээр ийн улс төрд хөл тавилаа. Үүнийгээ ч баталж нэгхэн өдрийн дотор 801 иргэний гарын үсгийг цуглуулж чаджээ.
Баримт 21.
Т.Ганболдын нагац ах УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл гэдгийг уншигчид мэдэх билээ. Тэгвэл Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах үед Т.Ганболдыг хорьж, хэрэв байнгын хороон хуралдаанаар С.Дэмбэрэлийг Засгийн эсрэг санал өгөхгүй бол дүүг нь үргэлжлүүлэн хорино гэж дарамталсан яриа бий. Улмаар С.Дэмбэрэл эсрэг санал өгснөөр Засаг унаж байсан удаатай.
Баримт 22.
Түүний удирдан явуулдаг “Восток нефть газ” компани нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар төсөл хэрэгжүүлж, Улаанбаатараас 60 км зайтай Рашаантад 20 гаруй мянган ам метр газарт үйлдвэрийн байр барьж, дэд бүтцийг нь шийджээ.
Баримт 23.
Тэрбээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг чадварлаг сайн удирдаж, өмнө нь байгаагүй амжилт үзүүлж байв. Мөн энэ үеэр төмрийн хүдрийн хамгийн орд болох Төмөртэйн ордыг 100 хувь улсын өмчид эргүүлэн авчирч байв.
Баримт 24.
Тэрбээр тэгш эрхийг хангахын тулд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 32 улстөрийн намуудыг татан буулгаж, нэршлээ дахин ашиглах боломжгүй хууль эрх зүйн орчинг бүрдүүлж намууд нэг гараанаас гарч байж улстөрийн тэнцвэртэй байдал, эрүүл сонголт, дэвшил бий болно хэмээн намуудад уриалсан байдаг. Түүний уриалга биелээгүй ч чухал санал гэж улстөр судлаачид дүгнэсэн билээ.
Сэтгэгдэл (26)