АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 4-нөөс 8-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 21 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 68 гомдол мэдээллийг шалгасан байна. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 42 гомдол, мэдээлэл шалгагджээ.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 491 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор ажиллагаанд 494 хэрэг шалгагдаж байна.
Сэтгэгдэл (1)