-
2020 оны 6 сарын 30
Төрийн машин тэр чигээрээ ажилласан. Цагдаа аймшигтайгаар ажилласан. Миний туслахууд тагнуултай кино үзэж байсан тулдаа би амьд гарлаа. Аймшигтай. Уулзалтад оролцоод шууд зугтаадаг байлаа.
-
2020 оны 6 сарын 30
УИХ-ын анхдугаар чуулган нээлтээ хийж, шинээр сонгогдсон гишүүд тангарагаа өргөлөө. УИХ-ын Дэгийн тухай хуулиар анхдугаар чуулганы хуралдаанаар УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нарыг томилох ёстой.
-
2020 оны 6 сарын 30
УИХ-ын тухайн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн нь “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлын уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдэлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөж байна.
-
2020 оны 6 сарын 30
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс 27 нь 31 гэмт хэрэгт холбогдуулж шалгуулж байхад нь үнэмлэх олгосноороо Сонгуулийн ерөнхий хороотой буруутай гэж үзвэл энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулгад ч хамаарах нь.
-
2020 оны 6 сарын 30
Өсвөр насны охидод сарын тэмдгээ хянах, тэмдэглэл хөтлөх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдээлэл авахад нь туслах зорилгоор бүтээсэн гар утасны ОКИ аппликейшний Монгол дахь цахим нээлт 2020 оны 6 дугаар сарын 29-нд боллоо. Тус аппликейшний нээлтийг КОВИД-19 цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа юм.
-
2020 оны 6 сарын 30
УИХ-ын гишүүн асан, “Капитал” банкны эзэн Б.Ундармааг ЖДҮХС-гаас зээл авсан хэргээр АТГ-аас шалгаж хэргийг апрокурорт шилжүүлсэн билээ.
-
2020 оны 6 сарын 30
Өнгөрсөн хугацаанд УИХ-ын 27 гишүүн, түүний хамаарал бүхий иргэн, хуулийн этгээдүүдээр дамжуулан нийтдээ 1170 тендерийг авсан нь тогтоогдсон. 2004, 2008, 2012, 2016 оны УИХ-д сонгогдсон гишүүдийн нарийвчилсан тоо баримтыг харвал 42 гишүүн нэг буюу түүнээс дээш тусгай зөвшөөрлийг өөрсдийн хамаарал бүхий этгээдээр дамжуулан эзэмшдэг болон эзэмшиж байгаад бусдад шилжүүлжээ. Өмнөх парламентад гэхэд хамгийн олон буюу 18 гишүүн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй байсан байна. УИХ-д хоёр ч бүлэг байгуулчих хэмжээний тоо юм. Гишүүдэд хамаарах тусгай зөвшөөрлийн тоо нь 230. Дунджаар нэг гишүүнд 5.3 тусгай зөвшөөрөл ногдож байгаа нь аж ахуйн нэгжид ногдох улсын дунджаас 3.5 дахин их байна гэсэн үг.
-
2020 оны 6 сарын 30
Сонгууль шударга болсонгүй. Уулзалтад оролцоод шууд зугтаадаг байлаа. Цагдаа, тагнуул арай байлаа. Энэ янзаараа байвал бузар булайгаас салах ёстой. СЕХ хариуцлага хүлээх ёстой.
-
2020 оны 6 сарын 30
Хан-Уул дүүргийн VIII хороо, Сонсголонгийн гүүрээс баруун зүгт Туул голд хүүхэд живсэн тухай дуудлага энэ 29-ний өдрийн 20.10 цагт Онцгой байдлын газарт иржээ.
-
2020 оны 6 сарын 30
Парламентийн гишүүдийн авсан тусгай зөвшөөрлийг хуваавал нэг гишүүнд дунджаар 5.3 тусгай зөвшөөрөл ногдож байна. Ийм зарчимгүй, ёс зүйгүй явдал та бүхнээс гарах ёсгүй. Та бүхэн ард түмэнд үйлчлэх ёстой болохоос биш өөрийн эд хөрөнгө арвижуулах учиргүй шүү.
-
2020 оны 6 сарын 30
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар Гудамж нэршүүлэх тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэж авах тухай болон Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдааныг товлох тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.
-
2020 оны 6 сарын 30
Монгол Улсын Их Хурал /УИХ/-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүн, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр /2020 оны 06-р сарын 30/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн мэдүүллээ.
-
2020 оны 6 сарын 30
- За, сүртэй гэдэг нь. Дараа ингэх юм бол ёстой үзүүлээд өгнө өө. Хөгшин хүн байсан болохоор харин ч би биеэ барилаа. Цэцэгээ хүүхдүүд рүүгээ харан “Алив хоолоо ид, миний хүүхдүүд. Хэдэн хүүхдүүдээ л их зовоож байна даа. Ээжийгээ уучлаарай. Дэлгэр ахдаа хэлж болохгүй шүү. Дэмий юм болно. Одоо дахиж ирэхгүй биз.
- Ээж гэхдээ өчигдөр бид хоёрыг нэг цаасан дээр гарын үсэг зуруулах гээд ....
- Юу ямар цаас вэ. Чи тэгээд яасан бэ?
- Би зураагүй ээ. Унших гэхээр хаачхаад байсан. Энэ Баянмөнх л .......
-
2020 оны 6 сарын 30
ХӨСҮТ-д ажиглалтад байсан жирэмсэн эмэгтэй өнөөдөр төрж, охинтой боллоо.
-
2020 оны 6 сарын 30
2016 оны сонгуулиар эмхэлсэн Засгийн газраа огцруулсан нь тухайн цаг үедээ МАН-д хасах оноо болон бууж байсан ч эсрэгээрээ 2020 оны сонгуульд үнэмлэхүй олонхийн байр сууриа хадгалж үлдсэн нь У.Хүрэлсүхийн амжилт. Хүнд нь гэхээсээ багт нь, намд нь, тэр дундаа У.Хүрэлсүхэд сонгогчид илтэл үзүүлж, багаар нь дэмжсэн нь үүний илрэл.
-
2020 оны 6 сарын 30
Коронавирусний цар тахал гамшиг гэж тодорхойлж байгаа учраас олноороо цугларахгүй байх, зай барих нь гамшгаас хамгаалах үндсэн арга юм
-
2020 оны 6 сарын 30
УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд ялалт байгуулсан нэр дэвшигчид УИХ-ын гишүүний үнэмлэхээ энэ сарын 29-нд буюу өчигдөр гардаж авсан билээ.
-
2020 оны 6 сарын 30
Авлигатай тэмцэх газар энэ сарын 22-ноос 26-ны өдрүүдэд найман албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна.
-
2020 оны 6 сарын 30
Өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд халдварын 160.7 мянган шинэ тохиолдол нэмэгдэж, нийт халдварын тохиолдлын тоо 10.4 саяд хүрлээ.
-
2020 оны 6 сарын 30
УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан гишүүд үнэмлэхээ гардан авлаа. Тэд баярлаж байна, мишээж байна. Гэхдээ баярлах, инээх арай эртдэнэ. Учир нь цар тахлын аюул нүүрлэсний улмаас улсын төсвийн орлого төлөвлөснөөс 1.8-2 их наяд төгрөгөөр тасалдахдаа тулсан эдийн засгийг тэд хүлээж авлаа. Тэр хэрээрээ иргэн бүр хариуцлагын ташуур атгасан шүүгч гэдгийг ухамсарлаж, цаг минут ч алдалгүй ажилдаа орох учиртай.
.......Тун удахгүй анхдугаар чуулган зарлагдана. Гишүүд ч тангараа өргөж, Ерөнхийлөгч захиасаа дайна. Гагцхүү тангарагаа өргөлөө, гишүүн боллоо гэж баярлана тойргийнхоо зүг жолоо залах, эсвэл эдийн засгаа сэхээнээс гаргахаар ханцуй шамдан ажилдаа орох нь уу гэдгээс шинээр сонгогдсон гишүүдийн чин сэтгэлийг харах бүрэн боломжтой.