Үргэлжлэл нь...
Тэр өдөр Баясгаландаа хэлэхгүй дээ, би. Залууч байж дээ. Юу ч мэдэхгүй жаахан охин тийм зоригтой шийдэж байдаг. Баярмаа цаанаа надад гомдож явдаг ч байж мэдэх. Тэгэх нь ч зөв биз.
- Миний охин Баярмаа эгчдээ хайртай юу?
- Хайртай ... Миний эгч юм чинь.
- Хааяа Баярмаа эгчийндээ хоновол ээжийгээ санах уу?
- Санана ... Тантай цуг унтана. ....
“Ийм том мэдээ орчихсон хүүхдээ яаж ч өгөх билээ дээ. Би чинь ингэхэд юу бодож байна даа. Муу охиноо арай...” хэмээн бодон Баярцэцэгийг тэврэн үнсээд автобуснаас буун гэрийн зүг алхав. Яг алхаж буй зам дээр танил машин зогсож байв. Энэ Баярхүү байлаа.
Тэрбээр машинаасаа буун “За сайн байцгаана уу”?
- Сайн сайн, чи ингэхэд энд юу хийж байгаа билээ.
- Та нарыг л хүлээж байлаа. Хоёр хүүхэд хаачаа вэ.
- Аан манай дүүгийнд үлдсээн. Биднийг хүлээсэн гэдэг чинь?
- Төрөө бид хоёр танайд ирээ дээ. Энхриймаатай ярих юм байгаа бололтой. Би ч гараад ирлээ. Тэр хоёрт саад болоод яах вэ. Өнөөдөр амралтын өдөр. Гурвуулаа нэг газар руу явбал яаж байна.
Цэцэгээ Төрөөг ирсэн гэхээр дотроо баярлан.
-Тэгсэн ч яахав. Хэсэг харагдахгүй байсан хүн ирж. Бас чамтай ч ярих юм байна.
- За ашгүй, тэгвэл хөдөлцгөөх үү?
Ингээд хотын төв рүү явцгаав. Явсаар нэгэн тоглоомын газар ирж зогсоод”За, одоо хэдүүлээ тоглоно оо” гэсээр олон хүүхэд шуугисан газар оров. Баянжаргал эхэндээ бэргэн ээжийнхээ гараас хөтөлж байснаа сүүлдээ хүүхдүүдтэй нийлэн гүйж, харайн инээмсэглэн жаргалтай харагдана. Цэцэгээ ч Баянжаргалыг харан инээмсэглэнэ. Тэрбээр Баярхүүд хандан:
- Чи ингэхэд хүүхдэд их сайн юм аа даа. Дээр бас дүүгийнхээ хүүхдүүдийг тоглуулж явсан. Их халамжилдаг харагдсан.
- Тиймээ хүүхэд хөөрхөн шүү дээ. Миний дүү нар ажил, ажил гэсэн л хүмүүс байдаг юм.
- Аав, ээж чинь манай яг хаана байдаг юм бэ?
-Танайхтай ойрхоон.
- Яг үнэндээ манай ажлынхан бид хоёрыг буруу ойлгоод байх шиг байна лээ шүү. Одооноос намайг хүлээхгүй ажилдаа явж байгаарай. Би гурван хүүхдийн ээж хүн шүү дээ. Тэгээд ч янз бүрийн ярианд орох эвгүй юм.
- Нэг газар очдог хүмүүс юм чинь яагаад болохгүй гэж вэ?
- Тэгээд тэр цэцгийн баглаанууд байна. Би зөндөө бодсны эцэст чамайг явуулж байгааг мэдсээн.
- Юун цэцэг билээ. Би мэдэхгүй ээ.
- Чамд гэж хэлэхэд би гурван хүүхдээ л бодож яваа ээж хүн. Надад хүнтэй суух бодол огт байхгүй ээ. Чи ухаантай залуу ойлгоно биз дээ. Надад алтан цагаа үрээд яах вэ. Хоёулаа ямар жаахан хүүхэдү биш. Дахиж битгий намайг хүлээгээрэй. Баярхүү юу ч дуугарсангүй. Баянжаргал ч тоглож дуусав, ядарсан ч байх гүйн ирээд:
- Ээж энд ёстой гоё юм аа. Агаа, эгээ хоёр байсан бол тэ.
- Миний охин одоо болсон уу. Энхриймаа эгч нь хүлээж байгаа, явцгаах уу?
- Тэгье ээ ... бүүр ядарчихлаа. Баярхүү буцах замдаа ч тэр дуугарсангүй. Цэцэгээ ч адилхан дуугарсангүй. Явсаар гэртээ орвол Төрөө, Энхриймаа хоёр сууж байв. Төрөө инээмсэглэн:
- За та хэд хаагуур яваад ирэв. Нөгөө хоёр маань хаачаа вэ.
- Дүүгийнд үлдэцгээсээн. Хадам ээж нэг хонуулчих гээд аваад үлдсэн.
- Тийм байж Баярхүү миний найз наашаа суу л даа.
- Ажлаас дуудаад байна. Явцгаах уу?
- Аан за, тийм үү. За баяртай Цэцэгээ. Энхрий утсаа аваарай, залгахаар....
Ирсэн зочид яваад өгөв. Энхриймаа уйлсан бололтой нүүрээ угаагаад:
- Чи яагаад хүүхдүүдээ үлдээгээд ирэв. Юу болов. Арай миний найзыг дээрэлхсэн юм биш биздээ.
-Үгүй дээ. Манай хоёр чинь хадам ээжийн гар дээр өссөн хүүхдүүд. Эмээ нь гуйхаар нь үлдээчихлээ.
- Өө мөн мөн, та гурав хаачив даа.
- Баянжаргалыг тоглуулж яваад ирлээ. Хааяа очиж баймаар газар байна шүү.
- Баярхүү чамтай юу ярьж байна. Дуугүй байгаагүй л байлгүй.
- Нэг их юм яриагүй ээ. Би хэлэх юм аа хэлчихлээ. Өдөр бүр машинтай очих санаа зовмоор юм. Ажлынхан ч буруу ойлгоод хэцүү юм.
- Угл нь сайн залуу юм байгаа юм даа. Миний найз хэдий болтол ганцаараа явах юм дээ.
- Би чамд хэлсэн байх аа...
- За ойлголоо доо. Дахиж ярихгүй дээ. Нүдээрээ зодчих юм байна л даа.
- Чи уйлаа юу. Нүд амаа хар.
Энхриймаагий царай хувиран орон дээр суун чимээгүй болов. Саяхан инээж байсан хүн бодолд автжээ. Цэцэгээ хажууд нь суун:
-Миний найз яагаа вэ. Төрөө гомдоов уу?
- Үгүй дээ. Төрөө надтай сууя гэж хэлсэн.
- Айн тийм үү. Ямар гоё юм бэ. Чи тэгээд юу гэв. Та хоёр яг тохироно. Төрөө үнэхээр сайн залуу, чи мэдэж байгаа биз дээ.
- Чи Баярхүүтэй сууж чадах уу?
- Тэр чинь өөр хэрэг, би юу гэж дээ.
- Би ч гэсэн ялгаагүй адилхан. Өөр хүнээс жирэмсэн болчхоод яаж түүнтэй нэг гэрт амьдрах юм бэ. Чи бод доо.
- Чи хайртай биз дээ. Хайртай гэдгийг чинь би мэднэ.
- Тэр тусмаа би суухгүй. Хайртай болохоор түүнийг мартмаар байна. Ойлгож байна уу. Би Төрөөд хайртай байсан үе өнгөрсөн. Одоо ингээд л болъё. Чи миний оронд байсан бол гэж бодож үзсэн үү. Би өөрийгөө үзэн ядаж байна. Төрөөг харах бүр надад хэцүү байна.
Энхриймаа орон дээр хэвтэн цаашаа харав. Мэдээж уйлж байгааг нь мэдэж байгаа тул Цэцэгээ ардаас нь тэврэн:
- Найзыгаа уучлаарай. Тайвшир даа. Галын урд очин мод хийгээд эмэгтэй хүний тавилан гэдэг хайртай хүндээ ч очиж чадахгүй хэцүү ч юм даа. Муу найзыгаа гомдоочихвуу даа. Баярхүүг ч бас сайхан сэтгэлээр л хандаж байсан гэмгүй залуу шүү. Даанч түүнтэй нийлнэ гэдэг худлаа хойно. Дасгаж зовоохоор ил хэлсэн нь ч дээр болов уу даа.
- Энхриймаа миний найз босоод ирээ. Хоёулаа нөгөө хатгамлаа дуусгая аа. Одоо хоёулаа хүүхдээ бодно шүү хө. Дахиж Төрөөг ирвэл найз нь хөөнө өө, за.
- Мангар амьтан, одоо ойлгов уу. Хүүхдүүд байхгүй ил хуль ямар эвгүй юм бэ. Хэзээ ирэх вэ.
- Маргааш ирнэ ээ. Хадам ирж магадгүй. Эртхэн бууз хийе даа.
- Тийм үү. Намайг хараад гайхах байх даа. Том гэдэстэй хүүхэн гэр оронгүй юм байх даа гэж бодох биз. Найз нь Бундмаа эгчийнд очоод байж байх уу. Санаа зовмоор юм.
- Зүгээр дээ. Би хэлчихсэн. Чи харин хармаар байна гээд байгаагүй билүү. Маргааш бүтэн сайн гэхээр бүгдээрээ ирж таараа.
- Нээрээ тэр сүрхий хүүхнийг чинь харъяа. Цэцэгээ, Энхриймаа, Баянжаргал гурав эртээ ороо засаж унтаж амрав. Өглөө эрт Цэцэгээ босон буузны махаа татаж, гурлаа зуурав. Энхриймаа удалгүй босч хоёул бууз хийгээд жигнэхэд бэлэн болголоо. Цэцэгээ гэр орноо цэвэрлэнэ. Энхриймаа тольны өмнө суун нүүрээ будаад жигтэйхэн гоёчхов.
Цэцэгээ инээн: -Чи чинь хаачих нь вэ?
- Би хаачих вэ дээ.
- Тэгээд юун сүрхий юм өмсөө вэ.
- Танай хадамд таалагдах гээд. Хэхэ яахав дээ, зочид ирж байхад нурмайсан юм сууж байлтай биш.
- Мөн мөн сүртэй гэдэг нь.
-Чи бас нүүрээ будчих аа.
- Үгүй ээ. Манай хадам шагайчхаад л гараад явж мэдэх хүн. Намайг будагтай их цөөхөн харсан. Анх бэр нь болж очиж байхад “Будагтай ч, будаггүй чхөөрхөн шүү манай бэр” гээд магтуулж байлаа. Будаггүй харсаар дассан байх аа, хөөрхий.
- Чи ч надаас хөөрхөн л дөө. Би царай муутайгаараа тэгвэл будахаас яахав.
- Наад уруулын будгаа арилга, яасан тод юм бэ.
- Байгаа нь энэ ээ, зүгээр зүгээр.
Зочид ирэхэд бэлэн болоод хүлээн сууцгааж байв. Хашааны хаалга дуугарч хүүхдүүд гүйн орж ирэв. Цэцэгээ хүүхдүүдээ тэврэн үнсээд “Хэнтэй ирэв, миний хүүхдүүд?
- Эмээ, Баярмаа эгч, Гансүх ахтай. Одоо орж ирэх байх өө. Хөөх Энхриймаа эгч яасан хөөрхөн болчихсон юм. Гарах гэж байгаа юм уу?
Энхрий инээмсэглэн: -Тийм байна уу. Эгч нь гарна аа. Арай болоогүй ээ. Удалгүй эмгэн болоод зочид орж ирэв.
Жаргалмаа хөгшин: - За сайн байцгаана уу. Яасан хол газар вэ дээ. Төвөөсөө зайдуу юм аа.
- Сайн сайн. Ээж алив наашаа дээшээ суу. Баярмаа хар цагаан дуугүй эмгэний хажууд орон дээр суув. Жаргалмаа Энхриймааг цоолох шахам хараад эргэн тойрон эд хогшил гээд их л нухацтай ажиглаж байгаа нь илхэн. Цэцэгээ буузаа гал дээр тавин жигнээд:
- Бид хэд нэг иймэрхүү амьдарч байна даа. –
-Энэ их зайтай хашаа чинь хэнийх билээ. Зөндөө том хашаатай юм байна шүү дээ.
- Аан манай бэрийн нутгийн хоёр хөгшин. Өвөл болохоор охиных руугаа явдаг юм.
-Аан тийм үү. Гадны хүн байхаар санаа зовоод байх юм. Гэр орноо хар даа. Ядаж гэрийнхээ цагаан бүрээсийг сольчихгүй хүн юм аа. Энд тэндээ сэмэрчихсэн хаалгандаа бариул хадахад яаана даа. Хашаа хорооны хог гээд авах юм алга. Хэдэн банз онгорхой, хадчихад яаана. Нэг онгойчихвол хүмүүс сугалж аваад явчихна даа. Овоо юм сурсан хүн юмсан. Хотод ирээд ажилгүй болж дээ, чи.
- Харин тийм ээ. Гэрийн бүрээсээ солих гэсээр цас орсон юм. Ажил ихтэй. Өглөө гараад орой ирдэг болохоор амжихгүй юм аа. Өнөөдөр харин та хэдийг ирэх байх гээд чөлөө авчихлаа. Ээж минь хот газар чинь өөр юм аа.
- Хэн чамайг наашаа ир гэсэн юм бэ. Хамаг юмаа ачаад л явсан даг. Бүрхэг байна шүү Цэцэгээ минь.
Уурлангуй хэзээний загнаад сурчихсан юм шиг аашлах эмгэнийг сонсоод Энхриймаагийн уур хүрсэн үү. Ам нээн “Эгч минь, хот газар чинь ажил, гэрийн хооронд амьдрал өрнөдөг газар. Тэгээд ч эр хүнгүй айлд энэ зэргийн асуудал байх шүү дээ. Жаахан хэдэн хүүхэдтэй. Ажлаа яая гэж байгаа хүн. Энэ бүгдийг яаж хийх юм бэ. Хашаа хорооны тал дээр эзэд нь гэж байгаа. Тэд нар нь хадаж цохьдог юм байгаа биз. Худалдаад авсан бол яая гэхсэн. Ер нь Цэцэгээ одоо танд нэг их онц хамааралгүй хүн шүү дээ. Ач нар чинь бол өөр хэрэг....
- Энэ хүүхэн чинь харин овоо цор хийх нь. Чи ч ийм юмтай нийлнэ дээ, заяагүй амьта.
- Та Цэцэгээг загнах эрх байхгүй шүү. Сайн бэр заяасанд өөртөө баярлах хэрэгтэй шүү. Одоо цагт ингэж сэтгэл гаргаж та нарын арга эвийг олох гэж явах хүн байхгүй шүү.
- Чи дуугүй бай. Юугаа мэддэг юм чи. Хөсрий хүүхэн чинь юу гэнэ вэ?
Баярмаа дундуур нь орон: -Чи хэн бэ. Төрөл садан биш бол эндээс гарч үз. Цэцэгээ ч дуугүй байж тэссэнгүй.
- Муу ч үгүй миний гэр орон шүү. Чи хэний гэрээс хэнийг хөөгөөд байна.
- Чи энэ муу янхан хүүхнээ өмөөрөөд байгаа юм уу?
Энхриймаа дүрс хийн уурлан “Чи хэнийг янхан гээд байна. Аалив нааш ир, чи муу” гэсээр босоод ирэв. Цэцэгэ , Энхриймааг дор нь тэврээд орон дээр суулгаад:
- Чамаас үзэсгэлэнтэй хөөрхөн бүхэн янхан болчихсон уу. Чи ч багын атаархуу хүүхэд байсан хэвээрээ шүү.
- Чи муу өөрөө бас янхан биз дээ. Янхан янхантайгаа цуг таарч дээ. Муу бөгсний хүүхнүүд.
- Харин хэн нь тийм бол. Би дуугүй байгаа болохоос хэлвэл хэлнэ шүү. Баярмаа минь одоо явж үз.
- Чи энэ муу янхнаа юунд өмөөрөөд урдаас цор цор хийгээд байгаа юм бэ?
-Чамд дотны нэг ч найз байхгүй биз дээ. Найз гэж юу болохыг чи ч мэдэхгүй л дээ. Чи зүгээр л гарч үз. Дахиж хүүхдүүдийг минь янз бүр болгож айлгаж ичээсэн байвал би өөрөөр ярина шүү.
- Чи муу яах юм бэ. Би эрхийнхээ дагуу Баянжаргалыг авахдаа л авна ойлгов уу, чи хараарай.
- Тэгж ярихгүй ээ хө...
Жаргалмаа эмгэн чанга дуугаар “Дуугүй байцгаа. Чихэнд чийртэй альбингууд. Цэцэгээ чи хэний хүчинд ингэж яваа билээ, мэдэж байгаа биз. Би чамайг арай өөрөөр сэтгэж явж. Хүүхдүүдээ авна шүү, харин хэлчихье.
- Та ингэж байгаа бол би ч өөрөө ярина шүү. Би өмгөөлж хамгаалах ах, дүүтэй хүн шүү. Та ч мэдэж байгаа байх. Харин та нарыг бодоод ганц үг би хэлдэггүй. Баярмаа юм хэмжээтэй шүү. Дахиж чи манай энэ хавиар үзэгдээд үзээрэй.
Жаргалмаа эмгэн хялалзан хараад “Алив миний хүүхдүүд эмээтэйгээ явцгаая”. Хэн нь ч эмгэн дээр очсонгүй, ээжийнхээ урд зогсцгоов. Баярмаа уурласан хэвээр эмгэнийг сугадан “Явцгаая, аягүй бол тэнэг дүү нь яваад ирнэ. Наад чинь аль хэдийн хэлсэн биз”.
- Муу дотуур тамиртай хүүхнийг дээ. Ччи намайг харж байгаарай.
Энхриймаа дуугүй байсангүй.
-Та нар ичиж амьдраасай. Ямар аймар улсууд вэ. Цэцэгээ одоо та нарт хамаагүй болсон хүн ойлгож байна уу. Ямар эргүү хүмүүс вэ,? хэлэх үг ч алга.
Ирсэн зочид гэрээс гаран явцгаав. Жаргалмаа хөгшин тэр жил Цэцэгээг элдэвлэж загнаж байхыг нь дүү Дэлгэрбаяр нь сонсоод бөөн хэрэг мандааж ёстой л цагдаад ч өгч болохгүй. Өөрсдөө нийлээд ч хүчрэхгүй айхтар сайн хашрааж байсан болохоор нээрээ тэр золиг ирвэл төвөг гэж бодсондоо гарч яваа нь энэ юм. Цэцэгээ тэр явдлаас хойш дүүгээсээ юмаа тас нуудаг болсон юмсанж. Энхриймаа бачимдан “Янхан гэнэ шүү. Бузарын амтай балиар хүүхэн бэ. Шал царай муутай матар чинь. Харин хамаг уур хүргэчихлээ байна”.
- Чи хэсэг тэсчихгүй дээ.
- Ххүн рүү шууд тэгж байхад би дуугүй л “Тиймээ, баярлалаа, би янхан байна аа” гэх үү. Мөн горьдвоо.
-За за, тайвшир. Наанаа суу. Нэг юм болохыг мэдээд байсан юм аа. Чи байгаагүй бол хадам ээж, Баярмаа хоёр барьж идэх байж щээ.
- Үхсэний чинь хадам ээж, муухай авгай вэ. Шууд орж ирээд л...
- Тэр нь аргагүй ээ. Өөөрөө их ажилтай сүрхий хүн байгаа юм. Уг нь би Баярмаад л уур хүрч явсан юм. Хэлчихмээр тохиол таарахгүй байсаар сая хэлчихлээ. Энэ хөгшинд бол муу санадаггүй юм.
- Чи мөн дөө.
- За за, хоолоо идэцгээе. Болсон хоол амсуулалгүй гаргаад,монголоо алдсан юм хийлээ дээ хоёулаа.
- За, сүртэй гэдэг нь. Дараа ингэх юм бол ёстой үзүүлээд өгнө өө. Хөгшин хүн байсан болохоор харин ч би биеэ барилаа. Цэцэгээ хүүхдүүд рүүгээ харан “Алив хоолоо ид, миний хүүхдүүд. Хэдэн хүүхдүүдээ л их зовоож байна даа. Ээжийгээ уучлаарай. Дэлгэр ахдаа хэлж болохгүй шүү. Дэмий юм болно. Одоо дахиж ирэхгүй биз.
- Ээж гэхдээ өчигдөр бид хоёрыг нэг цаасан дээр гарын үсэг зуруулах гээд ....
- Юу ямар цаас вэ. Чи тэгээд яасан бэ?
- Би зураагүй ээ. Унших гэхээр хаачхаад байсан. Энэ Баянмөнх л .......
- Баянмөнх өө чи яасан юм.. Арай ...
- Тиймээ зурчихсан миний адууг өгнө гэсэн. Аавын адууг надад өгнө гэсэн...
- Чи чи.... уншсан уу. Ямар бичиг байсан бэ.
- Мэдэхгүй ээ. Яасан.
-Тэгээд л хараарай гээд занаад байсан байж л дээ. Муу золиг, чи яах гэж....
- Хүүхэд юугаа мэдэх вэ дээ. Хүүхэд битгий загнаад бай. Тэр бид хоёр яав л гэж ... Шүүх мүүх юу байдаг, тэрүүгээр нь явна л биз. Харин нэг мөсөн салаад ав.
- Гэхдээ байдал буруу эргэвэл би яах болж байна. Хүүхдүүдээсээ нэгийн ч өгөхгүй шүү.
- Угаасаа чадахгүй ээ .. Хоолоо ид, найз нь тэр тал дээр туслах хүн мэднэ ээ.
Цэцэгээгийн сэтгэл нэг л түгшүүртэй цохилж байв.
Үргэлжлэл https://www.24tsag.mn/a/183232
Хард овогт Ц.Билгүүн
Бүтэн унших
Зүрх сэтгэл-1 https://www.24tsag.mn/a/182997
Зүрх сэтгэл-2 https://www.24tsag.mn/a/183021
Зүрх сэтгэл-3 https://www.24tsag.mn/a/183034
Зүрх сэтгэл-4 https://www.24tsag.mn/a/183048
Зүрх сэтгэл-5 https://www.24tsag.mn/a/183060
Зүрх сэтгэл-6 https://www.24tsag.mn/a/18312
Зүрх сэтгэл-7 https://www.24tsag.mn/a/183127
Зүрх сэтгэл-8 https://www.24tsag.mn/a/183143
Зүрх сэтгэл-9 https://www.24tsag.mn/a/183148
Зүрх сэтгэл-10 https://www.24tsag.mn/a/183160
Зүрх сэтгэл-11 https://www.24tsag.mn/a/183177
Зүрх сэтгэл-12 https://www.24tsag.mn/a/183199
Зүрх сэтгэл-13 https://www.24tsag.mn/a/183232
Зүрх сэтгэл Төгсөл https://www.24tsag.mn/a/183253
Сэтгэгдэл (46)