Эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулан “Агуу ялалт - Агуу нөхөрлөл” тоглолтыг Соёлын төв өргөөнд тавдугаар сарын 4-ны өдөр Бүгд Найрамдах Буриад Улсын уран бүтээлчидтэй хамтран зохион байгуулна.
Тоглолтод Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Буриадын үндэсний дуу бүжгийн “Байгаль”, “Раздолье” чуулга, ОХУ-ын гавьяат жүжигчин Билигма Ринчинова болон Буриад Улсын ардын жүжигчин Бадма-Ханда зэрэг уран бүтээлчид оролцоно.