УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентийн гишүүд тангараг өргөж байна. УИХ-ын тухай хуульд зааснаар “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөдөг байсан.
Тэгвэл энэ удаагийн парламентаас эхэлж УИХ-ын гишүүн нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхаа нэмж тангараглаж байна.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын тухайн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн нь “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлын уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдэлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөж байна.
Ташрамд дурдахад “....авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж” болон гишүүн бүр тангараг өргөх зохицуулалтыг АТГ-ын дарга З.Дашдаваагийн санаачлагаар хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан байна.
Г.Маргад
Сэтгэгдэл (1)