УИХ-ын анхдугаар чуулган нээлтээ хийлээ. Чуулганыг нээж Ерөнхийлөгч үг хэлсний дараа Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн санал хураалтын үр дүнгийн талаар танилцуулсан юм. Үүний дараа сонгуулийн санал хураалтын үр дүнгийн асуудлаар зарим гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Ард түмний элч болж ирсэн бүх гишүүддээ амжилт хүсье. Би ялалт байгуулсан ч гэлээ шударгаар ялалт байгуулах ёстой байсан хүмүүсийн өмнөөс үг хэлье. Сонгууль шударга болсонгүй. Төрийн машин тэр чигээрээ ажилласан. Цагдаа аймшигтайгаар ажилласан. Миний туслахууд тагнуултай кино үзэж байсан тулдаа би амьд гарлаа. Аймшигтай. Уулзалтад оролцоод шууд зугтаадаг байлаа. Бодит үнэн. Ямар аймшигтай, ичгүүргүй сонгууль болов. Энэ аймшигтай байдал хэвээр байвал бузар булайгаас салахгүй. СЕХ хариуцлага хүлээх ёстой. Хуулиар Сонгуулийн ерөнхий хорооноос лавлагаа авч байж нэр дэвшигчийг баривчлах ёстой. Гэтэл намайг.... Тэр нь хөөрхий дөө, эмнэлгээр орж дэмжихийг хүссэн, эмч нарт баяр хүргэсэн явдал шүү дээ. Энэ янзаараа байвал байраа барьцаанд тавиад ч болов Монгол Улсын төлөө зүтгэх гэж яваа залуус энд орж ирж чадахгүй. Тиймээс ажлын хэсэг байгуулж энэ асуудлыг шалгахыг хүсэж байна” гэлээ.
Сэтгэгдэл (10)