Өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд халдварын 160.7 мянган шинэ тохиолдол нэмэгдэж, нийт халдварын тохиолдлын тоо 10.4 саяд хүрлээ.
Үүнээс нийт эдгэрсэн хүний тоо 5.6 сая, эмчлүүлж буй хүний тоо 4.2 сая нийт нас барсан хүний тоо 507.5 мянгад хүрээд байна.
Шинээр нэмэгдсэн 160.7 мянган тохиолдлын 27.9 хувь буюу 44.7 мянга нь АНУ-д, 27.5 хувь нь буюу 44 мянга нь Бразил, Чили, Мексик болон Өмнөд Америкийн улс орнуудад, үлдсэн 44.6 хувь нь дэлхийн бусад 160 гаруй улс орнуудад бүртгэгджээ.
Халдварын шинэ тохиолдол АНУ-д 44.7 мянга, Бразилд 25.2 мянга, Энэтхэгт 18.3 мянга, ОХУ-д 6.7 мянга, Өмнөд Африкт 6.1 мянга, Мексикт 4.0 мянга, Чилид 4.0 мянга, Бангладешт 4.0 мянган тохиолдол тус тус шинээр бүртгэгдлээ.